АТГ-аас Төрийн банкны орлогч захирал асан Т.Дорждэрэм, Сүхбаатар аймгийн орон нутгийн өмчит "Дөрвөлж" компанийн захирал Ц.Алтансүх нарыг авлига, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгасан. Тодруулбал, шалгалтын явцад “Дөрвөлж” компанийн захирал Л.Алтансүх нь Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогч Т.Дорждэрэмд 25 сая төгрөгийн хахууль өгсөн. Орон нутгийн мэдлийн өмчийг төрийн өмчит Төрийн банкинд 800 сая төгрөгийн барьцаанд тавихдаа Т.Дорждэрэмд их хэмжээний хахууль өгснийг мөрдөн байцаалтын явцад цугларсан нотлох баримтаар тогтоогдсон. Ийнхүү Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс, хахууль авсан Т.Дорждэрэмд таван жил нэг сар хорих ял, Ц.Алтансүхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оноожээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт