Ээлжит нэгэн сэтгэл зүйн тестийг туршаад үзэхийг санал болгож байна. Энэ зургаас хамгийн түрүүнд олж харсан зүйл таны зан төлөвийг тодорхойлох болно.
Бусдыг ойлгож, өрөвдөх сэтгэл танд бага наснаас л илэрсэн. Та бусдын оронд өөрийгөө тавьж чаддаг, бусдын үзэл бодол, санаа сэтгэлийг сайн ойлгодог нэгэн. Та шинэ нөхцөл байдалд амархан дасдаг тул шинэ зүйл сурахдаа гарамгай. Аливаа асуудлыг сайтар дэнсэлж байж шийдвэр гаргадаг болохоор алдаа гаргах нь тун бага. Таны аливаад өгөөмөр сэтгэлээр ханддаг нь бусдын хайр, хүндэтгэлийг хүлээдэг.
Та бусад хүмүүсийн хувьд нууц оньсого юм. Хүмүүс таныг “бусдыг өөртөө татах нууцлаг увдистай” гэж тодорхойлдог. Гэхдээ бусдыг өөртөө татах энэ увдист атаархаж явдаг хүмүүс байдгийг санаарай. Хувийн харилцаандаа та яг л оньсон тоглоомтой адил нууцлаг сэтгэлээр хандах боловч цаг хугацаа өнгөрөх тусам сэтгэлээ алхам алхмаар нээдэг.
Хурц ухаан, хошин шогийн мэдрэмж бол танд байгалиас заяасан бэлэг юм. Таны очсон газарт баяр, цэнгэл эхэлдэг гэж хэлж болно. Асуудалд буурь суурьтай хандах зан танд дутагддаг. Сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргадаг зан, түрүүлж дуугардаг ам тань асуудалд оруулчих гээд байдаг гэмтэй. Гэвч таны эрч хүчтэй зан бусдын сэтгэл зүрхийг сэргээн, хойноосоо байлдан дагуулж чаддаг.
Эх сурвалж: www.marketium.ru
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт