ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Баатарван”-ын ”Гэр бүлийн сувилал” тун удахгүй нээлтээ хийнэ

    Амралт, зугаалгын цаг ирж буйтай холбогдуулан Монгол Улсын 2015, 2016 оны шилдэг амралт, сувиллаар шалгарсан “Баатарван” цогцолборын талаар уншигчдадаа мэдээлэл хүргэхээр тус сувиллын менежер Б.Мөнхбаярыг Hitalk булангийн зочноор урилаа.

    -Юун түрүүнд “Баатарван” амралт, сувиллын талаар товч танилцуулаач?

    “Гранд Мед” эмнэлгийн харьяа “Баатарван” амралт, сувиллын цогцолбор нь 2015 оны  наймдугаар сарын 20-нд үүдээ нээсэн. Улаанбаатар хотоос 580 км зайд орших Булган аймгийн Хутаг-Өндөр суманд байрлалтай, жилийн дөрвөн улирал ажилладгаараа онцлог. Нэг ээлжинд 120-130 хүн хүлээн авах хүчин чадалтай буюу Монголын хамгийн том амралт, сувиллын цогцолбор.

    -“Баатарван” цогцолборын энэ төрлийн үйлчилгээтэй бусад сувиллаас ялгарах онцлог нь юу вэ?

    Тав тухтай орчин, байгалийн үзэсгэлэнт газар байрладаг. Аль ч улиралд очиж амралтаа цэвэр агаарт тухтай орчинд өнгөрүүлэх боломж олгодгоороо үйлчлүүлэгчдээс талархал хүлээсээр байна. Түүнчлэн гурван жил дараалан Монгол Улсын шилдэг эмнэлгээр шалгарсан “Гранд Мед” эмнэлгийн мэргэжлийн эмч мэргэжилтнүүдээр эмчилгээ хийлгэж, эрүүл саруулыг олох боломжтой. Бид нутгийн цэвэр хөрсөнд ургасан шим тэжээллэг, төрөл бүрийн хүнсний ногоо, малын шинэ махыг хоол хүнсэндээ хэрэглэдэг.

    -Сувиллаас бусад төрлийн сонирхолтой үйлчилгээ бий юү?

    Манай сувилалд ирснээр гэр бүлийн усан завьтай аялал, морин аялал, дөрвөн дугуйт мотоциклын аялал хийх, ширээний теннис, бильярд, усан бассейн, хийн буудлага гэх мэт олон сонирхолтой тоглоом, үйлчилгээтэй. Мөн үсчин, гоо сайхан, маникюр, педикюр гээд хүнд хэрэгтэй бүхий л үйлчилгээ нэг дор бий.

    Түүнчлэн бямба гараг бүр "Баатарван" амьд хөгжмийн хамтлаг шоу тоглолт зохион байгуулахын зэрэгцээ хамтлаг, дуучид хотоос зорин очиж амрагч үйлчлүүлэгчдэд тоглолтоо сонирхуулдаг уламжлал тогтсон. Жишээ нь, шинэ жилээр Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяа нарын хамтлаг, дуучид хүрэлцэн очиж багт наадам бүхий тоглолт хийсэн бол Валентины баяраар Sweetymotion хамтлаг уран бүтээлийн тоглолтоо толилуулж үйлчлүүлэгч, амрагчдын маань баяр дээр баяр нэмсэн.

    Амрагчид маань өдрийн цагаар кино театрт хүссэн киногоо үзэх боломжтой.

    Мөн хөтөлбөрт тэмцээн уралдаан зохион явуулдаг. Түүний нэг нь өнгөрөгч дөрөвдүгээр сард Монголын шатрын холбоотой хамтран "Баатарван цом-2017" Олон улсын шатрын тэмцээн зохион байгуулсан. Тэмцээнд хот, хөдөөгийн олон тамирчид ирж, оюун ухаанаа уралдуулж шилдгээ тодруулсан. Харин энэ сард Яруу найргийн тэмцээн зохион байгуулахаар төлөвлөөд байна.

    Бас нэгэн давуу тал нь, Улаанбаатар-Баатарван чиглэлд өөрийн унаагаар үйлчилдэг. Автобус сар бүрийн 9, 19, 29-ний өдрүүдэд Баатарван руу явдаг.

    -Харин эмчилгээний хувьд аль чиглэлийг дагнан үйлчилгээ үзүүлдэг вэ?

    Уламжлалт, зүү төөнүүр, бариа засал гэсэн сувиллын эмчилгээ бүгд орно. Дээр дурдсанчлан далайн түвшнээс 900 метр өндөрт хүний зүрх, судасны үйл ажиллагаанд нэн таатай байгалийн үзэсгэлэнт газарт нойргүйдэл, даралт өндөртэй хүн очсоноор даралт нь тогтворждог. Мөн сахарын өвчлөлийг анагаах шидтэй их булгийн рашаан, ходоодны рашааныг эмчийн зааврын дагуу амрах хугацаандаа ууж хэрэглэдэг. Амрагчид маань ч бидний үйлчилгээ, эмчилгээнд сэтгэл хангалуун байдаг.

    -Эрүүд мэндийн даатгалаар хамрагддаг амралт, сувиллын газрууд байдаг. “Баатарван”-гийн хувьд ЭМД-д хамрагдах боломж бий юү?

    Энэ оны сүүлчээр Эрүүл мэндийн даатгалд хамрагдахаар ажиллаж байгаа. Тун удахгүй үйлчлүүлэгчдэдээ ийм боломж нээж өгөх болно.

    -Танай сувилал өргөтгөл барьж байгаа гэж дуулсан. Хэзээ ашиглалтад орох вэ?

    Гэрлэх ёслолын ордон, усан парк, гэр бүлийн сувилал гэсэн гурван чиглэлт өргөтгөл баригдаж байгаа. Зургадугаар сарын сүүлчээр ашиглалтад орно. Энэхүү өргөтгөл маань ашиглалтад орсноор хосууд хуримын ёслолоо манай цогцолборт хийж, бал сараа байгалийн үзэсгэлэнт газар тэмдэглэж, амарч зугаалж, эмчилгээ үйлчилгээнд хамрагдах бүрэн боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл тав тухтай орчин, байгалийн үзэсгэлэнт цогцолборт гэр бүлээрээ бүхий л үйлчилгээг авах боломжтой болж байна гэсэн үг.

    -Уншигчид маань төлбөрийн талаар сонирхож байгаа байх?

    Насанд хүрэгчдийн багцын үнэ 48000 төгрөгөөс эхэлдэг. Энэ багцад өдрийн гурван хоол, хоёр цай, дөрвөн удаагийн физик эмчилгээ багтдаг. Физик эмчилгээнд толгойн бариа, бумба, рашаан эмчилгээ, давсан зам зэрэг эмчилгээ орно. Хүүхдийн хувьд 0-2 настай хүүхэд үнэ төлбөргүй, 3-13 настай хүүхэд захиалга өгсөн тохиолдолд тухайн үнээсээ 15% хямдардаг.

    -Аль улиралд амарвал хамгийн тохиромжтой вэ?

    Аль ч улиралд очих боломжтой.  Ялангуяа өвлийн улиралд очвол хамгийн цэнгэг, цэвэр агаар “Баатарван”-д бий. Харин зуны улиралд үзэсгэлэнт байгаль, цэвэр агаар, цэцэрлэгжүүлэлт гээд байгалийн үзэсгэлэнд сэтгэлээ сэргээн амрах олон сайхан боломж байдаг шүү.  

    -Хотоос 580 км гэдэг хол зай. Сувилалд суурин холбооны сүлжээ, интернэт бий юу?

    Мэдээж утасны сүлжээ бий. Юнитель, Мобикомын сүлжээ барьдаг. IPTV үйлчилгээ нэвтэрсэн. Харин сувиллын газар интернэтийг хориглодог. Гэхдээ шаардлагатай тохиолдолд интернэтийг холбож өгнө.

    -“Баатарван”-д амрахаар төлөвлөж буй уншигчдад маань захиалга хэрхэн өгөх талаар мэдээлэл өгөөч?

    Нэн тэргүүн өгөх зөвлөгөө бол захиалгаа сарын өмнө өгөхийг захимаар байна. http://www.baatarvan-amralt.mn/ сайтаар зочилж, амралтын газар, өрөөнүүд болон бүхий л орчныг 3D хэлбэрээр үзэж сонголтоо хийх боломжтой. Мөн 77010000, 88729991, 88061763 дугааруудад холбогдож захиалгаа өгөхөд болно.

    Бид Улаанбаатар-Баатарван чиглэлд өөрийн унаагаар үйлчилдэг болохыг дахин сануулахад таатай байна.  

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй