2014,2015,2016 оны шилдэг эмнэлгээр шалгарсан "Гранд Мед" эмнэлэг нь үйлчлүүлэгч нартаа зориулан сар бүр онцгой хямдралтай, урамшуулалтай үйлчилгээ үзүүлдэг билээ. Тэгвэл энэ удаад дахин нэг урамшуулалт хөтөлбөр зарлажээ.Сүүлийн үед иргэд эрүүл мэнддээ анхаарч спортоор хичээллэх болсноор дасгал хөдөлгөөнийг хэт ачаалалтай гэнэт хийж санамсаргүй бэртэл, гэмтэл авах нь элбэг болжээ. Үүнтэй холбогдуулан тус эмнэлгийн үений мэс заслын тасгаас “Спортын бэртлийг оношлох, эмчлэх” нэг сарын хямдралтай багцын аян зохион байгуулж байна. Энэхүү урамшуулалт аян тавдугаар сарын 1-ээс зургадугаар сарын 1-н хүртэл үргэлжлэх бөгөөд зөвхөн тамирчид гэлтгүй спортоор хичээллэдэг хүн бүр бэртэл, гэмтлээ эрт хугацаанд зөв оношлуулж, эмчлүүлэн эрүүл саруул болох боломжийг олгож байгаа юм.
Энэ талаар тус эмнэлгийн үений мэс заслын эмч Н.Гансүхээс тодруулахад, “Өнгөрсөн жилийн байдлаар 300 гаруй иргэн спортоос үүдэлтэй бэртлийн улмаас манай эмнэлэгт хандсан гэсэн судалгаа гарсан. Энэ нь иргэд хэт ачаалалтайгаар дасгал хөдөлгөөн гэнэт хийх ч юм уу, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаж яваа тамирчид маань санамсаргүй байдлаар бэртэл авч дур мэдэн эмчилгээ хийх, буруу оношлуулах зэргээс өвчнөө хүндрүүлэх тохиолдол их байна. Тиймээс манай эмнэлгийн зүгээс спортын ужиг болон эрт үеийн бэртлээ зөв оношлуулж, эмчлүүлэн цаашид үүсэх хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой аян зохион байгуулж байгаа юм” гэлээ.
Эмчийн үзлэг зөвлөгөө
Ясны сийрэгжилт тодорхойлох
Рентген зураг
UA, ESR, RF, ASO, CA, P, CRP шинжилгээ
Эмчийн үзлэг зөвлөгөө
Ясны сийрэгжилт тодорхойлох
MRI шинжилгээ
UA, ESR, RF, ASO, CA, P, CRP шинжилгээ
Дэлгэрэнгүй мэдээллийг “Гранд Мед” эмнэлгийн лавлах утас 77000066 дугаараас аваарай.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт