Fashion today-ийн энэ удаагийн зочин бол Boho style-ын дизайнер А. Бямба-Оюун. Түүний урладаг Boho style-ын хувцас нь индиан хэв маягтай бөгөөд Boho гэдэг нь Bohemian гэсэн үгийн товчлол. Энэ нь хиппи стилиэс салбарлаж гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, артистик хэв маягийг илүүтэй шингээсэн байдаг учир хүмүүс өөрсдийгөө чөлөөтэйгөөр мэдрүүлдэгээрээ онцлог юм.
Таны хувцаслалт, хэв маяг?
Миний дуртай хувцаслалт бол cowgirl гэж хэлж болно. Өдөр тутамдаа бол спортлог, биед эвтэйхэн хувцас өмсөх дуртай.
Та ямар өнгөнд дуртай вэ?
Бор шар, завсрын өнгөнд их дуртай. Сүүлийн үед өөрийгөө анзаараад байхад тод өнгө рүү татагдаад байгаа. Учир нь Boho стил нь их өнгөлөг, үүнтэй холбоотойгоор дуртай өнгө маань өөрчлөгдөж байна.
Чөлөөт цагаараа юу хийдэг вэ? Хаана очих дуртай вэ?
Дэлгүүр дээрээ ирдэг. Би комьпютерийн операторч мэргэжилтэй ч загвар, дизайнд дуртай учраас хувцас хийхээр шийдсэн. Энэ бол хамгийн дуртай ажил. Энэ ажлаа хийж эхлээд 2 жил болж байна. Мөн string art сонирхдог. Хэд хэдэн хийсэн бүтээл бий.
Монголоос ямар хувцасны брэнд таалагддаг вэ?
Ариунаа сүри болон өөрийнхөө урласан хувцаснууддаа дуртай. Ариунаа сүри Европ, Ази, Монгол хэв шинжийг багтаасан futuristic чиглэлийн хувцас гаргадаг. Мөн миний дуртай өнгө зонхилсон бас материал нь их таалагдсан.
Манай уншигчдад зориулж өнөөдөр сонсгох дуу санал болговол?
Charlene Soraia - Wherever You Will Go
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт