Дэлхийн холын зайн гүйлтийн уламжлалт 6 ба 10 өдрийн “Self-transcendence” Америкийн нээлттэй тэмцээн Нью-Йорк хотноо болж өндөрлөлөө. Энэ жилийн тэмцээнд 24 орны 70 гүйгчид хурдаа сорьсноос Монгол Улсын тамирчин Б.Буджаргал 10 өдрийн турш 1189 килломер замыг туулж, түрүүлжээ. Уулын болон марафон гүйлтийн мастер Б.Буджаргал тус тэмцээнд гурав дахь удаагаа оролцож байгаа бөгөөд энэ жилийн тэмцээнд аваргын цомыг хүртэж байна. Дашрамд дуулгахад, энэхүү гүйлтийг нэрт тамирчин Шри Чинмой 1995 онд анх санаачилсан бөгөөд өдгөө 10 өдрийн гүйлт нь 22 дахь жилдээ, 6 өдрийн гүйлт нь 20 дахь жилдээ болж байгаа аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт