Арьс арчилгааны сайн бүтээгдэхүүн хэрэглэсэн ч та хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байна уу? Магадгүй та сайхан харагдахын тулд дараах буруу дадлаас татгалзах хэрэгтэй.
Саван арьсны бохирдлыг сайн цэвэрлэдэг, гэхдээ нүүрний арьсыг хуурайшуулж, цочроодог мөн арьсны өөрийгөө хамгаалах чадварыг буруулж тослогийн хэвийн байдлыг алдагдуулдаг байна. Ийм учраас асуудалтай арьсыг ч гэсэн зөөлөн сүүн шингэн, хүчиллэг багатай хөөсөөр угааж байх хэрэгтэй.
Нүүрэнд гарсан яр батганаас гараа хол байлга! Нүүрийн арьсаа буруу арчилснаас арьсны гүнд бохирдол бий болдог. Гоо сайханчид арьс цэвэрлэж батга шахахдаа заавал мэргэжлийн газар сонгохыг зөвлөдөг нь арьсны бохирдлоос хамгаалж байгаа хэрэг. Хэрэв та гэртээ батгаа шахахаар бол спирт хэрэглэх хэрэгтэй. Мөн хөвөнд спирт шингээж яр шархандаа хэсэг зуур байлгах нь бохирдлоос сэргийлдэг аж.
Унтаж байх үед арьсны хэм нэмэгдэж, арьс яг порлон шиг өөртөө нүүрний будгийн хэрэгтэй зүйлийг шингээдэг байна. Одоо өөртөө орой нүүрээ цэвэрлээгүй унтсанаас нүүрэнд өдрийн турш байсан будгийн үлдэгдэл, шороо тоос шингэж байна гээд боддоо. Ийм байдлаар нүүрний арьсны нүх битүүрч нүүрээр батга гарч, өнгө нь алдагдаж эхэлдэг байна. 25 наснаас хойш нүүрээ илүү сайн цэвэрлэж байх хэрэгтэй. Нас ахих тусам коллаген багасч арьсны толигор байдал алдагдаж нүүхжилт, нөсөө үүсч эхэлдэг байна.
Нойргүйдэх нь стресс бухимдлыг бий болгож дархлааг муутган, толгой өвдөх, арьс ядарсан байдалтай харагддаг. Хүн унтаж байх үедээ өдрийн турш хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулж эсийг сэргээж биеийг амрааж байх ёстой. Ингэж биеэ амрааж эсийг төлжүүлээгүйгээс цусны эргэлт алдагдаж нүүрний арьс өнгөө алдаж, нүдний доор уутанцар үүсдэг байна.
Урууланд чийг дутагдах үед уруул хуурайшиж долоох явдал гардаг. Ингэснээр хэсэг хугацааны дараа уруул омголтож илүү их хуурай болдог. Иймд байнга уруул өнгөлөгч авч явж, шаардлагатай үед түрхэж байх хэрэгтэй. Уруул хэт хуурайшиж байвал орой унтахынхаа өмнө урууландаа өнгөлөгч түрхэж байгаарай.
Тамхинаас татгалзахад танд ямар нэгэн шалтгаан хэрэгтэй гэж үү? 10 жил тамхи татахад хүний арьс хоёр насаар хөгшин харагддаг байна. Уруулын хэлбэр өөрчлөгдөж, уруул хүрээлээд гүн үрчлээ үүсдэг байна. Мөн тамхи татдаг хүмүүсийн нүүр нь тамхи хэрэглэдэггүй хүмүүсийнхээс бараан байдгийг та мэдээж анзаарч хардаг байх.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт