АШУҮИС-аас "аутизм" гэсэн оноштой 20 хүүхдийн сүүн шүдэнд шинжилгээ хийж, хүнд металлын хордлогыг тодорхойлохоор болжээ. Судалгааны ажлыг АНУ-ын холбогдох лабораторитой хамтран хийх аж. Иймд аутизм гэсэн оноштой хүүхдийнхээ унасан сүүн шүдийг шинжилгээнд оруулах хүсэлтэй эцэг эхчүүд идэвхтэй оролцохыг тус сургуулиас уриалж байгаа юм.
Нийт 20 хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй шинжлэх ба шинжилгээний хариуг эцэг эхэд нь өгнө. Шинжилгээнд хамрагдах эцэг эхчүүд хүүхдийн нэг шүдтэй ирэх, ээж нь огт тамхи татдаггүй байх, судалгааны явцад хамрагдсан хүүхдүүдийн ээжүүдээс жирэмсний үеийн болон өмнөх ба дараах үеийн тухай асуумж авах зэрэг шаардлага тавих аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт