Өнөөдрөөс буюу дөрөвдүгээр сарын 26-наас Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл эхэллээ. Бүртгэл тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Бүртгүүлэхдээ эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдийн хамт ирж бүртгүүлэх бөгөөд эцэг эхийн иргэний үнэмлэх нь таны хүүхэд бүртгүүлэх сургуулийнхаа хамран сургах тойрогт багтсан эсэхийг гэрчилнэ. Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж элсүүлнэ. Элсэгчдээс бүртгэлийн хураамж болон бусад төлбөр авахгүй.
-Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
-Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхийн эх хувь болон хуулбар
-3х4 хэмжээтэй 1 хувь чээж зураг
-Шаардлагатай тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон лавлагаа үзнэ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт