ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Иргэдийн анхааралд: Хадгаламжийн хүүгийн орлогод хэрхэн татвар ногдуулах вэ?

    Хуульд орж буй дээрх өөрчлөлттэй холбоотойгоор олон нийтэд “хадгаламжид албан татвар ногдуулна” гэсэн ташаа ойлголт, мэдээлэл бий болж, үүнийг далимдуулан хадгаламж эзэмшигч нарт банкнаас хадгаламжаа авахыг уриалах, тэдэнд мэргэжлийн бус хөрөнгө оруулалтын саналууд тавих болсон тул Монголын Банкны Холбооноос дараах зөвлөмж бүхий мэдэгдлийг гаргажээ.

    “Хадгаламжийн хүү” нь банкинд мөнгөө хадгалуулсантай холбоотойгоор банкнаас авч байгаа харилцагчийн “мөнгөн орлого” учраас ХХАОТ-ын тухай хуулийн дагуу тус орлогоос татвар төлөх үүрэгтэй. Тодруулбал, хадгаламж эзэмшигчийн банкинд хадгалуулж буй мөнгөний үлдэгдлээс албан татвар авах бус, мөнгийг хадгалсантай холбоотойгоор банкнаас төлж буй хүүгийн “орлого”-д татвар ногдуулах юм.

    Жишээлбэл: Иргэн Б өөрийн дансанд 1,000,000 төгрөгийг жилийн 16%-ийн хүүтэй 12 сарын турш хадгалсан тул банкнаас 160,000 төгрөгийн хүүг түүний дансанд шилжүүлнэ. Иргэн Б нь орлого олж байгаа тул ХХОАТ-ын хуулийн дагуу хүүгийн орлого болох 160,000 төгрөгөөс 10% буюу 16,000 төгрөгийн татварыг суутган шилжүүлнэ. Татварын дараа иргэн Б-ийн хадгаламжийн данс 1,144,000 төгрөгтэй болно гэсэн үг юм.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй