ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    БИДНИЙ МЭДЭХ ЁСТОЙ IPHONE-Н ЦОО ШИНЭ 4 ХЭРЭГЛЭЭНИЙ НУУЦААС

    Хүмүүс их цэвэрлэгээг гэр орон, хашаа байшин, ажил дээрээ хийдэг. Утсаа ч гэсэн нэг удаа хэрэгтэй өөрчлөлтийг нь оруулахад болохгүй юм байхгүй. Хамгийн их цагийг утастайгаа л хамт өнгөрөөдөг биз дээ? iOS 10 дээрх шинэ функцуудыг танилцуулж байна.

    1. Unsubscribe

    Хэт их хэрэггүй имэйл ирээд байгаа санагдаж байна уу? Хэдэн жилийн өмнө л хамгийн сүүлд худалдан авалт хийсэн дэлгүүр гээд л бидэнд имэйл илгээх газар мундахгүй. Харин тэдгээр имэйл одоо хэрэгцээгүй болсон бол хүлээж авахаа л больчих. Үүний тулд уг имэйлийг нээгээд дэлгэцийн дээр байрлах “Unsubscribe” товч дээр дарахад л болно.

    2. Сул багтаамж нэмэгдүүл

    Утсан дээрх сул багтаамж нэг удаагийн аялалын хэдэн зураг, бичлэг хийгээд л дуусчихаад байна уу? Хэрэв та зураг, бичлэгээ iCloud-д хадгалдаг бол “Optimize iPhone Storage” гэдэг функц бий. Утасны сул багтаамж багасаад ирэх үед өндөр чанартай зургийг iCloud-д харин жижиг чанар багатай хувилбарыг нь утсан дээр чинь хадгалдаг. Идэвхжүүлэхийн тулд Settings > Photos&Camera > Optimize iPhone Storage сонголтыг идэвхжүүл.

    3. Унтах цагаа тохируул (Bedtime)

    Та унтах цагаа дохио өгч байхаар утсаа тохируулж болно. Clock аппыг нээгээд Bedtime хэсэгт ханд. Хэзээ сэрэх, аль өдрүүдэд сэрүүлэг дуугарах, өдөрт хэдэн цаг унтах гэх мэт тохиргоог оруулах хэрэгтэй болно.

    4. Уншсан гэсэн мэдээллийг идэвжүүл, цуцла

    Хэрэв та iMessage ашигладаг бол хэн мэссэжийг нь уншсан эсэхийг мэдэх, хэн нь мэдэх боломжгүй байхыг тохируулах боломжтой. Үүний тулд iMessage -н мэссэж дотроос дэлгэцийн баруун дээд булан дахь “i” үсэг бүхий товч дээр даран “Send Read Receipts”-г сонголтыг идэвхгүй болгох эсвэл идэвхжүүлэх боломжтой.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй