ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Жирэмсэн үеийн хориотой хүнс

    Жирэмсэн эх хоногт дунджаар 110 г уураг, 75 г өөх тос, 350 г нүүрс ус агуулсан 2400-2700 ккал илчлэгтэй хоол тэжээл хэрэглэснээр эхийн хоол боловсруулах эрхтний хэвийн ажиллагаа хангагддаг байна. Гэхдээ та хүссэн зүйлээ тас хорих хэрэггүй гол нь хэтрүүлэхгүй байх нь чухал юм. Ингээд танд жирэмсэн болсон эхний өдрөөс ямар хүнсийг хорьж, хэтрүүлэн хэрэглэхгүй байх ёстой талаар мэдээлэл хүргэе.

    Бяслаг

    Цагаан идээ эрүүл мэндэд сайн гээд бяслагийг идэх тохиолдол байдаг. Гэвч уг бүтээгдэхүүнийг сүүгээр хийдэг ба бяслаг шахах процесс нь сүүг урвалд оруулснаар бие давхар эмэгтэйн биед сөрөг нөлөө үзүүлэх магадлал өндөр аж. Түүнчлэн ариутгаагүй сүүгээр шахсан бяслаг нь урагт элдэв нянг дамжуулдаг гэнэ.

    Кофе

    Кофе их хэмжээгээр уух хориотой. Нэг аяга кофе ойролцоогоор 95-105 мл кофейн агуулдаг. Өдөрт 200 мл буюу түүнээс дээс кофейны агууламжтай кофе хэрэглэхэд таны хүүхдийн зүрх судасны үйл ажиллагааг доголдуулдаг.

    Түүхий өндөг

    Өндгийг түүхийгээр нь эсвэл хагас түүхий маягаар шарж идэх нь эрүүл мэндэд муу. Түүхий өндөгт агуулагдах эрдэс бодис нь жирэмсэн эхэд хордлого өгөх эсвэл жирэмсний хордлогыг даамжруулах аюултай. Улмаар эхийн хэвлий дэх ургийн усны бүтцийг өөрчилж усгүйжүүлэх хор хөнөөлтэй юм.

    Боловсруулсан махан бүтээгдэхүүн

    Махыг боловсруулж удаан хугацаанд тэр байдлыг нь хадгалахын тулд химийн бодисыг бага хэмжээгээр ашигладаг байна. Жирэмсэн үед эдгээр махан бүтээгдэхүүнийг байнга хэрэглэсэн бол ургийн гаж өсөлт, зулбалт тэр байтугай амьгүй төрөх магадлал өндөр гэнэ.

    Далайн гаралтай хүнс

    Далайн гаралтай хүнс, загасны мах нь хүний биед нэн хэрэгтэй эрдэс, омега хүчил агуулдаг. Мөн загасны мах нь тодорхой хэмжээний мөнгөн ус агуулдаг бөгөөд уг мөнгөн усны хэмжээ жирийн хүнс хор хөнөөлгүй харин ч эрүүл мэндэд нь сайн боловч бяцхан ургийн хувьд уг хэмжээг хэт ихдэх ба ургийн мэдрэлийн системд нөлөөлөх хор хөнөөлтэй байдаг байна.

    Элэг

    Элгийг жирэмсэн үедээ идэхээс зайлсхийх хэрэгтэй. Ямар ч малын элэг болон элэгний нухаш, зайдаснаас татгалзаарай. Учир нь элэг маш их хэмжээний А витамин агуулдаг. Бүр дэндүү их шүү. Тиймээс урагт ялангуяа жирэмсний эхний хэдэн сар элгэн бүтээгдэхүүн идэхээс татгалзаарай. А витамин хэт их илүүдэл нь ургийн гаж өсөлтийг бий болгодог.

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй