Шведэд амьдардаг монгол охин “Авьяаслаг Шведчүүд” шоунд ой тогтоолтын үзүүлбэрээр оролцож алтан баззерийн эзэн болжээ. Тэрбээр нэвтрүүлгийн тайзнаа оюуны чадвараа гайхуулж, 20 хүүхдийн нэрийг 90 секундын дотор тогтоон, цээжилжээ. Улмаар шүүгч түүнд алтан баззер дарж, тэрбээр нэвтрүүлгийн хагас финалд шалгарчээ. Б.Янжаа шоуны ялагч болвол швед хэл богино хугацаанд сурах утасны апплекейшн зохиох зорилготой уг нэвтрүүлэгт оролцож буйгаа хэлсэн юм. Гоц ухаантан,14 орны хэлээр ярьдаг 22 настай тэрбээр 2015 онд Хятадад зохиогдсон ой тогтоолтын ДАШТ-д эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан хүртэж байжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт