Энэ жилийн үсний трэнд холограм гэх урсгал руу чиглэгдэж байна. Магадгүй тун удахгүй хумс, хувцас, аксессуар зэрэгт энэ өнгө зонхилон гарч ирэх магадлалтай юм.
Авъяаслаг үсчин Ross Michael өөрийн салон дээрээ туршилт хийн гаргаж авсан ба ингэхдээ ягаан, цэнхэр , үзмэн ягаан зэргийг цайвар өнгө дээр бага зэрэг уусган холо эффектийг гаргаж авсан байна. Тус эффект инстаграм, пинтерест зэрэгт аль хэдийн олон хүмүүсийн сонирхлыг татаж байгаа юм. Та google-с "opal hair" гэж хайн илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.