ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх 10 арга

    Шинжлэх ухааны баталсан аргуудыг нэгтгэн хүргэж байна. Хүүхэдтэй хүн бүрт хэрэгтэй.

         1.   Хөгжмийн хичээл

    Хөгжмөөр хичээллэдэг хүүхдүүдийг хичээллэдэггүй хүүхдүүдтэй харьцуулахад IQ илүүтэй байгаа нь илэрчээ. Ер нь хөгжим хүүхэд төдийгүй бүх насныхны тархины ажиллагаанд тустай.

         2.    Дасгал хөдөлгөөн

    Дасгал хөдөлгөөн байнга хийж биеийн зөв хөгжилтэй байх нь тархийг бас хөгжүүлдэг. Судалгаагаар дасгал хийсний дараа хүмүүс шинэ үгсийг 20% хурдан цээжилж байжээ. Гурван сар тогтмол дасгал хийсний дараа тархины ой тогтоомжийн хэсэгт цусан хангамж нэмэгдсэнээр суралцах чадвар 30% өссөн нь тогтоогдсон.

         3.  Уншиж өгөх бус түүнтэй хамт унш 

    Уншиж сураагүй хүүхдэд зөвхөн ном уншиж өгөх нь үд дүнгүй. Харин зэрэгцэж унших буюу уншиж байгаа үгнүүдэд хүүхдийнхээ анхаарлыг хандуулбал цаашдаа хурдан уншиж сурдаг гэнэ.

         4.   Нойр дутагдал хүүхдийг тэнэг болгодог

    Нэг цагийн дутуу нойр 6 дугаар ангийн хүүхдийг 4 дүгээр ангийн хүүхэд шиг болгодог. Нэгэн эрдэмтний хэлснээр “нэг цагийн дутуу нойр хоёр жил юу ч суралцаагүй, таньж мэдээгүй өнгөрөөсөнтэй тэнцэнэ” гэжээ. Тиймээс хүүхдийг сайн унтуулж амрааж байх нь маш чухал.

         5.   Хувийн сахилга батгүй бол өндөр IQ-ийн хэрэг байхгүй

    Хэчнээн оюуны өндөр хөгжилтэй байлаа ч хувийн сахилга бат, зохион байгуулалтгүй бол амьдралд амжилт олохгүй. Тиймээс хүүхдийнхээ сахилга бат, хувийн зохион байгуулалтанд онцгой анхаарах хэрэгтэй.

         6.   Суралцах бол идэвхтэй процесс

    Аливаа зүйлийг сурахад сонсох хангалтгүй. Харин хийж үзэж суралцвал тархи илүү сайн хүлээж авдаг. Үүнд гуравны хоёрын зарчим чухал. Өөрөөр хэлбэл суралцахдаа 30 хувьд нь уншиж, 70 хувьд нь дасгал хийж  шалгаж байх нь зөв.

         7.   Зөв цагт баярлуулах

    Судалгаагаар кофейн болон чихэр нь тархийг идэвхжүүлдэг нь батлагдсан. Тиймээс хүүхдээ хичээл хийж байхад нь эсвэл түр завсарласан үед нь амттан өгч баярлуулбал том шагнал болохоос гадна тархины ажиллагааг нь идэвжүүлнэ.

         8.   Аз жаргалтай хүүхэд амжилт авчирна

    Сэтгэл дүүрэн, аз жаргалтай өссөн хүүхэд том болоод ажил амьдралдаа мөн амжилттай байдаг. Үүний үндэс нь аз жаргалтай гэр бүл, эцэг эх. Тиймээс хүүхдийнхээ ирээдүйг бүтээхээ өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй.

         9.   Хүрээллийн асуудал

    Хүүхдийн тань суралцах чадвар хамт сурдаг, хамт дотуур байрны өрөөнд суудаг хүүхдүүдээс бас хамаардаг. Судалгаагаар сурлага муутай хүүхдийг сайн сурлагатай хүүхэдтэй нэг өрөөнд хэсэг амьдруулахад оюуны чадвар нь нэмэгдсэн үр дүн гарчээ.

        10. Тэдэнд итгэл үзүүл

    Хүүхдээ бусдаас ухаалаг гэдэгт итгэж байгаагаа харуулбал хүүхдийн тань суралцах чадвар нэмэгддэг. Судалгаагаар эрдэмтэд нэг ангийн хүүхдүүдээс санамсаргүйгээр хэсэг хүүхэд сонгоод тэднийг онцлон бусдаасаа илүү суралцах чадвартай болохыг нь дуулгажээ. Үүнээс өөр ямар ч арга хэмжээ авсангүй орхисон байна. Харин хичээлийн жил дуусахад нь шалгахад тэдний 30 хувийнх нь IQ 22 оноогоор нэмэгдэж, бусад нь доод тал нь 10 оноогоор ахисан байжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй