Бид маш энгийн зүйлийг мэдэхгүйгээс болоод өөртөө хохирол учруулдаг. Усанд ороход хүртэл хэвшүүлбэл зохих дүрмүүд байдаг байна. Таны арьсанд чухал ач холбогдолтой 5 аргыг санал болгоё.
Халуун ус нь арьсыг хуурайшуулдаг. Арьсны тослогыг угааж ямар ч хамгаалалтгүй болгон цусны урсгалыг хурдасгаж, арьсанд улайлт өгч, үрэвсүүлж, тууралт өгдөг.
Усанд удаан орсоноор яг халуун усанд орсон мэт арьс хуурайшиж, тууралт өгч, загатнуулдаг. Хамгийн оновчтой хугацаа бол 10 минут юм.
Савангийн хөөстэй удаан байснаар биеийг хамгаалж байдаг тосон давхаргыг устгаж, арьсыг хуурай, ширүүн болгодог. Үүнээс гадна бактерийн эсрэг саванг хэрэглэх ёстой гэж зөвлөөгүй л бол өдөр бүр хэрэглэх шаардлагагүй юм.
Нойтон бие угаагчид бактери, хөгц маш хурдан бий болдог ба биеэ угаасныхаа дараа заавал хатааж байгаарай.Болж өгвөл бие угаагчаа 4 долоо хоног тутамд нэг солих нь зөв.
Биеэ зөөлөн дарж арчиж, бага зэрэг чийглэг үлдээн өөрийн дуртай биеийн тосоо түрхээрэй. Ингэснээр арьс эрүүл, өнгөлөг, толигор байх болно.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт