2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулна.Өнөөгийн мөрдөгдөж буй Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу иргэдийн хадгаламжийн хүүд 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн татвар ногдуулна гэж байсныг наашлуулж байна гэсэн үг юм. Энэ нь таны хадгаламжийн хүүгийн орлогоос 10 хувийн татвар авах тухай юм.
Ингэснээр төсвийн орлого:
2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн импортын тамхинд ногдох гаалийн албан татварын хэмжээг Дэлхийн худалдааны байгууллагатай тохирсон дээд хэмжээнд тулган нэмэгдүүлж 30 хувьд хүргэнэ.
Хуулийн төслийн танилцуулгад импортын тамхинд 5 хувийн гаалийн албан татвар ногдуулдаг ба ирэх сараас энэ хувь 30 болж өсөх нь ээ.
Ингэж хувь хэмжээг нэмэгдүүлсэнээр төсвийн орлого 2017 онд 20 орчим, 2018 онд 26 орчим, 2019 онл 27 орчим тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэх талаар Засгийн газраас өргөн барьсан хуулийн туслийн танилцуулгад дурджээ. Тамхины татварыг нэмэгдүүлсэнээр тамхидалд багасах ялангуяа үнэд мэдрэг байдаг хүүхэд, залуусын тамхидалд буурах эерэг талтай талаар хуулийн төслийн танилцуулгад дурджээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт