ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ирэх сарын 1-ээс В,С вирусын шинжилгээ үнэ төлбөргүй хийнэ

    Сэтгүүлч Э. Баасансүрэн - HiUB.mn -

    Ирэх сарын 1-нээс 40-65 насны иргэдэд хепатитийн В, С вирүсийн илрүүлэг, оношилгоог хийж, эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцахаар болжээ. Оношилгоог иргэдэд илүү ойр байлгах үүднээс сум, өрхийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүдээр хийх боломжийг судалж байгаа аж.

    Хөтөлбөрийн хүрээнд 4 зорилт, 31 үйл ажиллагааны 75 ажлыг хийх бөгөөд ингэснээр хепатитын вирүсийн халдварын тархалтыг хязгаарлан, С вирүсийн халдварын шинэ тохиолдлыг таслан зогсоож, элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаантай нас баралтыг эрс бууруулна гэж үзэж байна.

    Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 226 тэрбум гаруй төгрөгийн

    • 24 хувийг улсын төсвөөс,
    • 68 хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас,
    • 8 хувийг бусад эх үүсвэрээс гаргахаар тооцоолсон байна. 

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй