ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эрүүл сайхан уруултай болох 9 арга

    Уруул нь таныг сайхан харагдуулах хамгийн чухал эрхтэн мөн гэвэл буруудахгүй болов уу. Хичнээн үнэтэй уруулын будаг хэрэглэсэн ч эрүүл биш уруултай бол будмал харагдахаас өөр зүйлгүй, мөнгөний гарз болох бизээ.

    Сайхан уруултай болох үр дүнтэй аргуудыг энд цуглууллаа. Таалан болгооно уу.

    Уруулаа гуужуулах 

    Шаардлагатай зүйлс:

    • 1 халбага авокадогын тос, оливийн тос, эсвэл амтат бүйлсийн тос
    • 1 халбага элсэн чихэр
    • 1 халбага зөгийн бал
    • 1 халбага Кокосын тос, Shea модны тос эсвэл вазелин

    Жижиг саванд тос, сахараа хийнэ. Нэмээд зөгийн бал мөн kокосын тос, Shea модны тос эсвэл вазелины аль байгаагаа хийнэ. Бүгдийг холиод сайтар хутгана. 2-3 минутын турш бэлтгэсэн зуурмагаараа уруулаа зөөлөн илж, гуужуулна. Дараа нь угааж цэвэрлэнэ. Сайн үр дүнд хүрэхийн тулд 2 долоо хоногт нэг удаа хэрэглээрэй. 

    Зөөлөн уруул 

    Уруулаа цэвэрлэхийн тулд тусгай гуужуулагч эсвэл шүдний сойз хэрэглэж болно. Энэ төрлийн массаж нь уруулын будгыг жигд түрхэгдэхэд, зөөлөн эрүүл болоход ач тустай.

     

    Уруулныхаа хэлбэрийг тодорхойлоорой.

    Өө дарагчыг уруулны хүрээ гаргахад ашиглаарай. Ингэхдээ өөрийн хүрээг өө дарагчаар дараад шинээр хүрээ зурсанаар хүссэн хэлбэрийн уруултай болох боломжтой. 

    Өнгө холих 

    Уруулаа хүрээлэх 

    Уруулаа бүтэн харагдуулахын тулд хүрээлэгчийг мөн ашиглана. 

    Зузаан уруултай болохыг хүсвэл 

    Уруулаа хүрээлсэний дараа уруулын төв хэсэгт өө дарагч түрхэх нь уруулыг зузаан харагдуулна. 

    Уруулын будгийн өнгө арьстай зохицох нь 

     

    Уруулаа цэвэрхэн будах 

    Уруулаа будахдаа эхлээд ингэж зурвал будхад илүү хялбар болдог. 

    Уруулын дунд хэсгийг тодруулах 

    Өө дарагч сайн түрхээд уруулын гол хэсгийг тод өнгөөр будаж сайн уусгаарай. Энэ бол маш амттай трэнд будалт шүү. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй