ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Бангладешын янхны газрын бодит дүр

    Бангладеш биеэ үнэлэх явдлыг хуулиар зөвшөөрсөн мусульман шашинтай цөөхөн хэдэн улс орны нэг юм. Тус улсын Tangail дүүргийн Kandapara янхны газарт болж буй бодит дүр зургийг гэрэл зурагчин Sandra Hoyn буулгажээ. Тэрээр энэхүү цуврал зургаараа Magnum Photography Awards 2016-ын Photojournalism ангилалын ялагч болсон юм.

    Kajol үйлчлүүлэгчийн хамт. Тэр өөрийгөө 17 настай гэж боддог ч яг зөв эсэхд эргэлздэг. Гэрлээд 9 жил болж байгаа. Түүнийг нагац эгч нь Kandapara янхны газар зарсан. Түүнд 6 сартай Mehedi хэмээх хүү бий. Tөрснөөсөө 2 долоо хоногийн дараа тэрээр бэлгийн харилцаанд орсон. Учир нь энэ бол түүний ажил. © Sandra Hoyn

    Asma 14 настай, янхны газар төрсөн. Тэрээр энэ жилээс биеэ үнэлэгчээр ажиллаж эхэлжээ. Өмнө нь үйлчлүүлэгчийн өмнө бүжиглэдэг байсан байна. © Sandra Hoyn

    Kajol 17 настай, түүний ганцаараа байх ховор мөч.  © Sandra Hoyn

    Priya 19 настай. Үйлчлүүлэгч түүний хацар дээр үнсэхээр дөхөж байна. Тэрээр 17 настайгаасаа хойш энд ажиллаж байгаа. © Sandra Hoyn

    Dipa 26 настай. Тэрээр 2 сартай жирэмсэн.  © Sandra Hoyn 

    Enamul 21 настай, Apurbo 20 настай, Ullash 20 настай.Тэд оюутнууд. Тус газрын байнгын үйлчлүүлэгчид. © Sandra Hoyn

    Үйлчлүүлэгчээ хүлээж байна. © Sandra Hoyn 

    Kajol 6 сартай хүү Mehedi болон үйлчлүүлэгчийн хамт. © Sandra Hoyn 

    Sumaiya нь Tangail дахь Kandapara янхны газар ажилладаг. Түүний найз залуу нь байнгын үйлчлүүлэгч нь бөгөөд түүний нүүр лүү цохижээ. Найз залуу нь сар бүрийн нэг долоо хоногийг түүнтэй хамт өнгөрүүлэх гэж Dhaka хотоос ирдэг. Тэд байнга зодолддог, учир нь тэрээр өөртэй нь гэрлэхийг шаарддаг, гэвч тэр гэрлэхийг хүсдэггүй. Гэрлэснийхээ дараа бүх мөнгийг нь аваад зугтаах байх гэж айдаг гэнэ. Мөн маш их хартай, учир нь Sumaiya түүний маш олон найзтай нь бэлгийн харилцаанд орсон. Заримдаа түүнийг зоддог. Sumaiya ч бас түүнийг харддаг, учир нь түүний найз залуу янхны газрын өөр хүмүүс дээр ч мөн очдог гэнэ. © Sandra Hoyn

    Bonna 27 настай, тус янхны газар ажилладаг. Түүнийг өөр нэгэн эмэгтэйтэй зодолдож байгааг та харж байна. © Sandra Hoyn 

    Pakhi 15 настай, үйлчлүүлэгчийн хамт байна. Янхны газар амьдраад 1 жил болж байгаа. 12 настайдаа гэрлэж байсан ч тэрээр гэрээсээ зугтаажээ. Түүнийг гудамжнаас нэгэн эрэгтэй олоод янхны газар зарсан аж. © Sandra Hoyn 

    Уруулын будаг болсон тамхины иш. © Sandra Hoyn

    Биеэ үнэлэгч болон үйлчлүүлэгч. © Sandra Hoyn 

    Төрөөд 5 өдөр болж буй ихрүүд. Тэднийг 20 настай Jhinik гэх биеэ үнэлэгч янхны газар төрүүлжээ. © Sandra Hoyn

    Roni бүжиглэж байна. Тэрээр дэлгүүрийн эзэн мөн энэ газар төрсөн юм. © Sandra Hoyn

    Rupa 16 настай. Үйлчлүүлэгчдээ бүжиглэж өгч байна, харин үйлчлүүлэгч бичлэг хийж байна. © Sandra Hoyn

    Papia 18 настай. Хоёр үйлчлүүлэгчийн хамт орон дээр хавтэж байна. © Sandra Hoyn

    Хэрэглэсэн бэлгэвчнүүд. © Sandra Hoyn

    Sumaiya 17 настай, өрөөнийхөө өмнө. © Sandra Hoyn 

    Meghla 23 настай. Тэрээр 12 настайдаа оёдлын газар ажиллаж эхэлсэн бөгөөд нэгэн эр түүнийг илүү их мөнгө олдог ажилд оруулж өгнө гэж амлаад тус янхны газар заржээ. © Sandra Hoyn

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй