ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авлаа

    УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийг үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат  УИХ-ын даргаас  хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор  тав хоногийн завсарлага хүссэн боловч гурван цагийн засварлага өглөө.

                УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат завсарлага хүсэхдээ "ОУВС-гийн хөтөлбөрийг ярихад үгүйсгэж бид туйлшраагүй. ОУВС-гийн суурин төлөөлөгч өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Засгийн газар ОУВС-д оруулах хөтөлбөрөө өөрсдөө боловсруулсан гэж хэлсэн байсан. Гэтэл сангийн сайд ОУВС-гаас гэж тайлбарлаж байна. Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэх явцал  нийгмийн эрзэлзээ, бухимдлыг төрүүлсэн сөрөг үр дагавартай олон асуудлуудыг оруулсан байгаа учраас нийгэмд бодит мэдээллийг өгөх, зарим зүйлийг тодруулах завсарлага авч байна" гэлээ.

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авч буй шаардлагадаа хэд хэдэн зүйлсийг тусгасан юм. Үүнд:

                 Нэгдүгээрт: ОУВС-ын “Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр”-ийг боловсруулахад ОУВС оролцсон эсэхийг зайлшгүй тодруулах хэрэгтэй байна .

                Хоёрдугаарт: Өнгөрсөн жилүүдэд бид Монгол Улсын хүүхдийн мөнгө авах эрх бүхий 1 сая 100 мянган хүүхдэд 223.2 тэрбум төгрөгийг төсөвт суулгаж өгсөөр ирсэн билээ. Гэвч 2016 оны төсвийн тодотголоор 2016 оны 7 дугаар сараас эхлэн хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд, 2017 оны төсвийн тодотголд 2018 онд нийт өрхийн 50 хувийг, 2019 оноос нийт өрхийн 40 хувийг тус тус хамруулахаар тооцсон ба 2018-2020 онуудад 28.8-187.2 тэрбум төгрөг хэмнэгдэнэ гэж тусгажээ.

    Иймд 2017 оны төсвийн тодотголд Монголын ирээдүйд оруулж буй бидний хамгийн зөв хөрөнгө оруулалт болох хүүхдийн мөнгийг танасан хирнээ сайд нарынхаа төсвийг 404 тэрбумаар нэмэгдүүлж байгааг эргэн харах шаардлагатай байна.

                Гуравдугаарт:Монгол хүний дундаж наслалт 65 нас байдаг. Гэвч тэтгэврийн насныг дэлхийн жишигт буюу 65 нас болгохоор төсөлд тусгасан нь ажилгүйдэл өндөр, эрс тэс уур амьсгалтай үйлдвэрлэл сул хөгжсөн манай оронд дэлхийн жишгийн тэтгэврийн нас яавч тохирохгүй гэдгийг эрх баригчид ойлгох ёстой. Иймд Монголын нөхцөлийг дутуу үнэлсэн уг асуудлыг эргэн харах хэрэгтэй байна.

                Дөрөвдүгээрт: Хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлтэй автомашины онцгой албан татварыг 50 хувиар нэмэх асуудлыг дэмжих боломжгүй байна. Тухайлбал ард түмний унаа болоод байгаа “ Приус “ төрлийн авто машины онцгой албан татвар насжилтаасаа хамаараад 0-3 жил бол 375.000 төгрөг, 4-6 жил бол 800.000 төгрөг, 7-9 жил бол 1,675.000 төгрөг, 10-с дээш жил бол 5,000.000 төгрөг хүртэл нэмэгдэхээр байгаа тул уг асуудлыг эргэн харж залруулах нь зүйтэй гэж үзэж байна.

                Тавдугаарт:Иргэддээ татварын ачаалал үрүүлж, цалингийн өсөлтийн талаар тэр дундаа төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг царцаасан, хүн амын орлогын албан татварыг шатлалтай болгож 2017 онд 43 тэрбум төгрөг, 2018 онд 88 тэрбум төгрөг, 2019 онд 84 тэрбум төгрөгөөр төсвийн орлого нэмэгдүүлэх хуулийн төслийг эргэн харах шаардлага байна.

                Зургаадугаарт: Эдийн засаг хямралтай, аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого буурсан хүнд нөхцөл байдалд НДШ-ийг нэмэгдүүлэх нь ажлын байр буурах, улмаар ядуурал ихсэх нөхцөл болно. Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулснаар 2018-2021 онуудад 117.1293.6 тэрбум төгрөгөөр шимтгэлийн орлого нэмэгдэнэ гэж үзсэн. Иймд эдийн засгийн хямралын өртгийг иргэдээр төлүүлж байгааг дэмжих боломжгүй юм.

                Долоодугаарт: ОУВС-ын шаардлага нь орлогоо нэмэгдүүл, зардалаа хас, алдагдалаа бууруул гэсэн шаардлага тавьсан гэж бид ойлгож байгаа. Гэвч 2017 оны төсвөөр Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 6,160.2 тэрбум төгрөгөөр баталсан атлаа 2017 оны тодотголд 6,015,7 тэрбум буюу 144.5 тэрбум төгрөгөөр бууруулахаар, Төсвийн зарлагыг 2017 оны төсөвт 8,568.9 тэрбум байхаар баталсан боловч 2017 оны тодотголд 8,789.8 тэрбум буюу 220.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, Нэгдсэн төсвийн алдагдлыг 2017 оны төсөвт -2,408.7 тэрбум төгрөгөөр баталж байсан хэдий ч 2017 оны төсвийн тодотголд -2,774.1 тэрбум буюу – 365,4 тэрбум төгрөгний алдагдалтай байхаар оруулж ирсэн нь Засгийн газар ОУВС-ын зөвлөмж, шаардлагын хангахгүй байгаа нь харагдаж байна.

    Наймдугаарт: Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа болсон батлан хамгаалах, хилийн цэрэг, онцгой байдлын алба хаагчдын нийгмийн баталгааг дордуулсан Цэргийн алба хаагчийн эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй юм. Хэрэв уг төсөл батлагдвал гадаадад цэргийн чиглэлээр гадаадад боловсрол эзэмшиж буй 450 гаруй алба хаагч нар суралцах боломжгүй болохгэх мэт цэргийн алба хаагчдийн нийгмийн баталгаа алдагдахад хүрээд байна.

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй