ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүүхдэдээ 10 нас хүртэл нь эдгээрийг зааж өгөөрэй

    Бүх л эцэг, эхчүүд үр хүүхдээ сайн хүн болгож, өсгөж, хүмүүжүүлэхийг бүхнээс илүү чухалчилдаг билээ. Тэгвэл  бид танд зориулан хүүхдийн тань ирээдүйд хэрэг болох, 10 нас хүртэл нь зайлшгүй зааж сургах ёстой чадваруудыг хүргэе. Энэ чадваруудыг хүүхдэдээ эзэмшүүлснээр хүүхэд тань ухаалаг, өөртөө итгэлтэй өсөх болно.

    Хувцсаа угаах

    Хүүхдээ бусад шиг хувцсаа угаахаас залхуурдаг нэгэн болгож хэрхэвч болохгүй. Зургаан нас хүрмэгц нь хувцсаа хэрхэн угаахыг бага багаар зааж өгөх хэрэгтэй. Ингэхдээ цоо шинэ мэт болтол нь угааж сургахаас илүүтэй, хувцсаа бүрэн гүйцэд угааж сургаарай.

    Угаалгын өрөө цэвэрлэх

    Угаалгын өрөө цэвэрлүүлж сургах нь ихээхэн ач тустай. Сургуулийн насны хүүхдүүд 00-ын суултуур, хөнө зэргийг алчуур болон угаалгын бодис ашиглан цэвэрлэх боломжтой. Ингэснээр үүнийг байнга цэвэрхэн байлгахгүй бол ямар нян бактер үржиж, өвчлөл үүсгэхийг ойлгох болно. Харин үүний дараа гараа угаах хэрэгтэй гэдгийг зааж өгөхөө мартуузай.

     

    Захидал бичих

    Хүүхдүүдээ гэр бүлийнхээ хэн нэг гишүүнд захидал бичиж, түүнийгээ шуудангийн хайрцганд хийх юм уу, эсвэл түүнийгээ шуудангийн хайрцганд хийх ч юм уу, эсвэл и-мэйлээр явуулж сургаарай. Тэдэнд захидал бичихэд он сар өдөр, мэндчилгээ захидлын агуулга, захидал бичиж буй хүний нэр зэргийг заавал бичих ёстой гэдгийг  мөн зааж өгөөрэй.

    Бэлэг бэлдэх

    Хэн нэгэнд өөрийн гараар бэлэг бэлдэж өгөх сайхан шүү дээ. Тиймээс хүүхдэдээ үүнийг ч бас зааж өгөөрэй. Хүүхэд цэцэрлэгт  байхаасаа эхлэн цаас хайчилж, цавуугаар нааж сурдаг. Тэгэхээр та хэрэг болох материалыг нь бэлдэж өгөөд багахан тусалж, гоёмсог бэлэг болон бэлэгний уут хийлгээрэй.

    Хөнгөн зууш бэлтгэх

    Хүүхэд таван настайгаасаа эхлэн сэндвич болон коктэйл хийж  сурах чадвартай болдог. Харин 7.8 нас хүрмэгцээ салат, хөнгөн зууш хийж чаддаг аж. Тэгвэл 10 настайдаа хоол хийх чадвартай болдог учраас хүүхдэдээ хэрхэн хөнгөн зууш болон хоол бэлтгэхийг зааж өгөөрэй.  Харин гараа түлэх, хуруугаа хэрчих зэрэг аюулыг яаж урьдчилан тооцоолох ёстой болохыг хэлж өгөхөө бүү март.

    Эх сурвалж: Baby sky.mn

     

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй