Их Британий Ньюкэстл Их сургуулийн судлаачид саяхан гар утасны пин кодыг хулгайлах шинэ арга хэрэглэж болохыг илрүүлжээ. Ингэхдээ хүмүүс гар утсанд нэвтрэх гэж пин код оруулах үеэр товч дарах бүрт утас нь хэрхэн хазайж байгааг бүртгэн тооцоолоод нууц кодыг илрүүлэх юм. Өөрөөр хэлбэл, хазайлтын чиглэлийг гар утсан дахь мэдрэгчүүдээс олж авна гэсэн үг.
Судлаачид өөрсдийн бүтээсэн програмаар ингэж туршихад эхний оролдлогоор 70 хувийн нарийвчлалтай кодыг илрүүлсэн бол таван удаа оролдсоны дараа 100 хувь болж сайжирчээ.
Энэ асуудлыг шийдэх маш хэцүү гэж судлаачид дүгнэсэн байна. Судалгааг ахалсан доктор Мэрьям Мехрнежад “Ихэнх ухаалаг гар утас, таблетууд олон төрлийн мэдрэгчүүдтэй байдаг. Хамгийн сайн мэдэх нь GPS, камер, микрофон бол цаашлаад гироскоп (зүг чиг мэдрэгч), эргэлт мэдрэгч, акселерометр (хурдатгал мэдрэгч) зэрэг бий. Гэвч мобайл апп болон вэбсайтууд тэдний ихэнх рүү хандахад ямар ч зөвшөөрөл шаарддаггүй. Ингэснээр хортой програмууд эдгээр мэдрэгчүүдийг чагнаж асар олон мэдээллийг авч чадна. Үүний дотор пин код, нууц үг ч багтаж байна” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: Independent
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт