ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    СГЗ Л.Балхжавын бэр Жульеттад сонгогджээ

    Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид 2015 онд У.Шекспирийн “Ромео Жульетта” сонгодог жүжгийг шинэчлэн найруулж, олон нийтийн хүртээл болгосон. Жульеттагийн дүрд жүжигчин О.Дөлгөөн сонгогдон тоглож байсан ч тэрбээр өнгөрсөн өвөл гэр бүлийн хамт АНУ-д ажиллаж амьдрахаар хилийн дээс алхсан. Түүний оронд УДЭТ-ын залуу жүжигчин Г.Номуун Жульеттагийн дүрд тоглож, монголын дөрөв дэх Жульеттагаар нэрлэгдсэн. Гэсэн ч тэрбээр хувийн шалтгаанаар ажлаасаа түр хугацаанд чөлөө авчээ.

    Иймд УДЭТ-ын удирдлагууд Жульеттагийн дүрийн сонгон шалгаруулалтыг зарлажээ. Сонгон шалгаруулалтаар залуу жүжигчин Ч.Сэлэнгэ Жульттагийн дүрийг бүтээхээр сонгогдсон байна. Тэрбээр өмнө нь "18 нас би чамд хайртай", "Аз жаргал", "Хайр" зэрэг уран сайхны кинонд тоглож байжээ. 

    Дашрамд дуулгахад, залуу жүжигчин Ч.Сэлэнгэ “UBS” телевизийн захирал, хөгжмийн зохиолч, СГЗ Л.Балхжавын хүү Б.Чингүүнтэй гэр бүл болж хоёр ихэр охины ээж болсон юм.

     

     

     

     

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй