"Туркиш Эйрлайнс" компаний онгоцны үйлчлэгчид 13 мянган метрийн өндөрт зорчигч-Францын иргэнийг эсэн мэнд амаржуулсан байна. Тодруулбал, Гвинейн нийслэл Конакри хотоос Буркина-Фасо улсын нийслэл Уагадугу хотоор дамжин Стамбул орох чиглэлийн онгоцоор зорчиж явсан бүсгүй онгоцны бүхээгт охиноо төрүүлсэн байна.“Боинг-737” нисэх онгоц Буркина-Фасогийн нийслэлд газардмагц эх, хүүхэд хоёрыг эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэдний биеийн байдал сайн байгаа аж. Иргэний агаарын тээврийн ихэнх компаниуд 36 хүртэлх долоо хоногтой жирэмсэн эмэгтэйчүүдийг онгоцонд суухыг зөвшөөрдөг ч 28-аас дээш долоо хоногтой болсон тохиолдолд төрөх хугацааг нь магадласан эмчийн гарын үсэгтэй бичиг авчрахыг шаарддаг байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт