ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нийтийн тээвэрт картаар зорчдог болсноор орлого 15-20 хувиар өсөв

    Нийслэлийн нийтийн тээвэрт бэлэн мөнгөөр биш зөвхөн картаар зорчдог болоод зургаа хоног өнгөрлөө. Тодруулбал, энэ сарын 1-нд автобусанд байсан бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, иргэдийг зөвхөн картаар зорчуулдаг болсон. Уг нь хоёр жилийн өмнө кондукторуудыг халж, цахим төлбөрийн систем нэвтрүүлсэн ч бэлэн мөнгөөр зорчих иргэд бараг 60 хувийг эзэлсэн хэвээр байсан. Улмаар мөнгөний хайрцагт нугалсан цаас, хоёр хуваасан мөнгө, дээр үеийн нэг төгрөг, зарим нь бүр мөнгөн дэвсгэртийг хувилан олшруулаад зорчиж байсан нь илэрсэн учир дээрх шийдвэрийг гаргасан юм. 

     “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн тээврийн хэсгийн ахлах мэргэжилтэн Ц.Түвшинжаргалын хэлж буйгаар иргэд шинэчлэлийг маш нааштай хүлээж авч, картын хэрэглээнд шилжсэн байна. Улмаар нийтийн тээврийн шугамын орлого 15-20 хувь өссөн үзүүлэлттэй байгаа аж.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй