Бүгд найрамдах Энэтхэг улсын “Фортис” группын элэг, чөмөг шилжүүлэн суулгадаг тэргүүлэх зэрэглэлийн эмч, нар дөрөвдүгээр сарын 5.6.7-нд Улаанбаатар хотноо ажиллаж, үнэ төлбөргүй үзлэг хийж байна. Тодруулбал, Тус группийн Элэг шилжүүлэн суулгах болон Дотрын мэс заслын тасгийн дарга, доктор Вивек Виж, Клиникийн Гематологийн буюу чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын тасгийн дарга, доктор Рахул Бхаргава зэрэг шилдэг эмч нараар ахлуулсан багийнхан гурав хоногийн хугацаанд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, “Интермед” эмнэлэгт ажиллаж, элэгний өвчин, цусны эмгэг болон хорт хавдартай өвчтөнүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийж байгаа юм.
Доктор Вивек Виж Монголын 50 гаруй өвчтөнд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийж, бүгд амжилттай болсон байна. Түүний багийнхан 2500 гаруй хүнд элэг шилжүүлэн суулгаж, өвчтөнд 95, донорт 100 хувийн амжилттай хийж гүйцэтгэснээрээ дэлхийн дээд амжилт тогтоожээ.
Тэрбээр 2015 онд АНУ-ын Чикаго хотноо байрлах Элэг шилжүүлэн суулгах олон улсын нийгэмлэгээс Хүндэт шагнал хүртсэн гэнэ. Харин доктор Рахул Бхаргава насанд хүрсэн 200 гаруй хүнд чөмөг шилжүүлэн суулгаснаараа хойд Энэтхэгтээ дээд амжилт тогтоожээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт