Жагсаалтын нэгдүгээрт мэдээж авокадо жимс орно. Учир нь омега 9 ихээр агуулагддаг тул танд эрч хүч өгч, өөх шатаахад ихээр тусладаг байна.
Нимбэгэнд таны биед хэрэгцээтэй бүхий л витаминууд, магни фосфор байдаг. Өглөө бүр нимбэг зөгийн балтай ус уух нь тураах цайнаас илүү үр дүнтэй байдаг аж.
Тарвасыг өдөр тутамдаа хэрэглэх нь зүйтэй. Учир нь нэг стакан тарвасны ундаанд 50 калори илчлэг агуулагддаг. Мөн витамин А, В, С агуулдаг тул
таныг зүрх судасны өвчнөөс сэргийлдэг.
Нэг гадил идээд нэг аяга ус уусны дараа танд хоол идсэнээс илүү ходоод дүүрэн мэдрэмж төрүүлнэ. Гадил нь өөх шатааж, эрч хүчийг тань нөхнө.
Бэрсүүт жүржийн нүүрс усны хэмжээ өндөр тул өглөөний цайндаа идэхэд маш тохиромжтой. Өглөө идэхэд л бүхэл өдөржин таны хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжих болно.
Жүржний усны агууламж нь өндөр, калори багатай жимс тул даруй өлссөн мэдрэмжийг үгүй хийж жингээ хасахад туслана.
Витамин А-аар баялаг төдийгүй усны агууламж өндөр тул таны гэдсийг даруй дүүргэж, цатгалан мэдрэмж өгөх болно.
Анар жимс нь антиоксидант, полифенол зэрэг олон төрлийн ашигтай бодис агуулдаг. Эдгээр бодис нь зүрх судасны системийг хамгаалдаг бөгөөд судсыг өргөсгөж, нарийсган, цусны тогтвортой урсгалыг хангадаг.
Боргоцой нь антиоксидант, фермент, эрдэс, амин дэмээр баялаг байдаг. Холестерин, өөх тосгүй учир нь хурдан жингээ хасахад тусална.
Нэрс, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, цангис зэргийн нүүрс усны хэмжээ маш бага цитрус жимснүүд юм. Мөн эдгээр нь дотор гэдсийг гайхалтай сайн цэвэрлэх ид шидтэй.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт