Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Номин фейшн” ХХК-ийн “Номин" их дэлгүүрийн бэлэн хувцасны /Теранова/ тасагт барилгын тааз нуржээ. Тодруулбал, барилгын дүүжин таазны төмөр рамыг стандартын дагуу угсарч, бэхлээгүй, чанарын шаардлага хангаагүй материал ашиглаж барьсны улмаас тааз нурж гурван хүн гэмтэж ГССҮТ-д хүргэгджээ.
Тиймээс“Номин фейшн” ХХК-ийн “Номин их дэлгүүр”-ийн бэлэн хувцасны /Терранова/ тасгийн үйл ажиллагааг улсын ахлах байцаагчийн 02-06-038/146 тоот актаар хэсэгчилэн зогсоосон байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт