ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Жорлонд унасан нярайг аварчээ

    Дундговь аймгийн цагдаагийн алба хаагчид гэр хорооллын жорлонд төрж улмаар нүхэнд нь унасан нярайн амь насыг аварчээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Цагдаагийн газрын 7059102 дугаарын утсанд иргэн М-ээс "Жорлонд хүн төрөөд хүүхдээ жорлонд унагасан байна" гэсэн дуудлага иржээ.

    Дуудлагын дагуу мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Даваадорж нь тухайн газарт шуурхай очиж түргэн тусламж болон онцгой байдлын аврах бүрэлдэхүүн ирэхийг хүлээж хугацаа алдалгүй жорлонгийн гишгүүр модыг трубаагаар хөшиж авч, нүх рүү орж жорлонд унасан нярай хүүхдийг гаргаж, амь насыг нь аварч, яаралтай түргэн тусламжийн эмч нарт хүлээлгэн өгчээ. Эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа бөгөөд Нэгдсэн эмнэлгийн "Төрөх" тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй