ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эмэгтэй жолооч нарт өгөх бяцхан зөвлөгөө

    -Аюулгүй бүсийг үргэлж зүүж яв

    Зам дээр ямар ч асуудал гарч болзошгүй тул таны эрүүл мэнд, цаашлаад амь насыг хамгаалалтын бүс авардаг.

    -Туршлага багатай бол 

    Хөдөлгөөнд оролцохдоо баруун эгнээг сонго. “50-60 км” цагаас илүү бүү хурдал. -Жолоо барьснаас хойш 2-3 сарын дараа дадлагатай болдог гэдэг. Гэвч энэ нь тийм биш. Харин ч эсрэгээрээ байдаг. Ийм үед зам дээр тавих анхаарлаа нэмэгдүүлж, хурдлахгүй байхыг хичээ.

    -Хэрэв эгзэгтэй байдалд орвол

    “Машин гацах, эргүүлж чадахгүй байх” гэх мэт асуудал гарна. Та нэрэлхэлгүй бусдаас туслалцаа хүсэх хэрэгтэй. Эмэгтэй жолоочид эр хүн татгалзаж чаддаггүйг сана.

    -Гэнэтийн, огцом маневр хамгийн осолтой

    Хэрэв буруу тийш эргэсэн бол дохиогоо хангинуулан замаараа үргэлжлүүлэн яв. Учир нь хөдөлгөөний чиглэлийг огцом өөрчилвөл бусад жолооч нарыг сандралд оруулж аваар үүсгэж болзошгүй.

    -Жолооч эмэгтэйд яльгүй туслалцаа их гардаг

    Ийм чухал үед сайн зөвлөгч, туслагч жолооч найзтай бол. Жишээ нь дугуй солих, домкрат өргөхөд эр хүнгүйгээр бүтэхгүй асуудал юм. Жолооны ард ч эмэгтэй хүн гэдгээ юун түрүүн санаж ав. Утаа униарт нүүр нь тортог болсон, зохимжгүй хувцасласан эмэгтэйд эрчүүд туслахаасаа илүү туслахгүй нь их байдаг. Иймд жижиг гоо сайхны цүнхийг байнга авч яв. Заяаны хань зам дээр гэдэг. Иймд жолооч эмэгтэй олон сайн танилтай болдог. Бүсгүй та энэ үед заяаны ханьтайгаа учирч болох юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй