ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сүүлийн УИХ-ын чуулгандаа оролцож байна

    УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийж байна. Чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ. Тэрбээр өнгөрсөн намрын чуулганыг дүгнэж, хаврын чуулганаар хэлэлцэх чухал хуулийн төслүүдийг тодотгосон юм. Мөн Япон улсад хийсэн айлчлалынхаа талаар онцоллоо. ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахын тулд төсвийн тодотголыг яаралтай хийх шаардлагатайг хэллээ. Үүний дараа хаврын чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, үг хэлж байгаа юм. Төрийн тэргүүний хувьд УИХ-ын чуулганы хамгийн сүүлчийн нээлт юм.

    Энэ хаврын чуулганаар дараах 34 асуудлыг хэлэлцэнэ.

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

    “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны санхүүгийн тайлан;

    “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;

    Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл;

    Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл;

    Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

    Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

    Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

    Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төсөл;

    Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

    Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

    Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл;

    Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл;

    Казиногийн тухай хуулийн төсөл;  

    Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 

    Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

    Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

    Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл;

    Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл;

    Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

    Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

    Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл;

    Нялх,балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл;

    Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл;

    Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

    Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл;

    Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл;

    Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл;

    Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөл;

    Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

    Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл;

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй