Шош
Шош бол ургамлын гаралтай уураг, В-ийн төрлийн амин дэм, булчин, ясны идэвхтэй өсөлтөд нөлөөлөх микро-элементүүдийн эх үүсвэр юм.
Өндөг бол чанартай уураг ба Д аминдэмийн эх үүсвэр. Хэрвээ таны хүүхэд хэвийн өсөөсэй гэж хүсч байгаа бол та байнга өндөг өгөөрэй. Чанасан өндөг хүүхдийн биед бүрэн шингэдэг.
Үхрийн мах нь бусад махнуудыг бодвол уураг, төмөр,цайр их агуулдаг.Түүнчлэн үхрийн мах В12 амин дэмээр баялаг юм.
Далайн гаралтай бүтээгдэхүүнүүд В12 амин дэм агуулдаг учир тархины үйл ажиллагааг сайжруулна. Дуртай далайн бүтээгдэхүүнүүдээ шөнө идвэл тохиромжтой. Учир нь үхрийн мах уураг ихээр, нүүрс ус бага агуулдаг. Ингэснээр хүүхдэд өсөлтийн гормон унтаж байхад нь ялгарна гэсэн үг юм.
Эрэгтэй хүүхдүүд болон залууст өглөө бүр самрын сүү уухыг зөвлөдөг байжээ. Самрын сүүг дараах жороор бэлддэг. 10 ширхэг хушганы чөмгийг жижиглэж нунтаглаад дээрээс нь 100 гр буцалсан хүйтэн ус хийнэ. Хоёр цагаас багагүй хугацаанд хандалж байлгах ба дараа нь шүүгээд хоёр цайны халбага зөгийн бал нэмнэ.
Аарц нь амархан шингэдэг бөгөөд провитаминаар баялаг. Провитамин нь нарны гэрлийн нөлөөгөөр хүний биед Д амин дэм болон хувирдаг байна. Д витамин нь кальци, фосфорын солилцоонд идэвхтэй оролцдог ба энэ нь хүүхдийн яс, шүдийг бэхжүүлдэг. Иймээс хүүхдийн хоолны цэсэнд аарц заавал байх ёстой.
Зөгийн бал нь хүүхдийн бие организмын өсөлт, хөгжилд шаардлагатай минерал элементүүдээр хангадаг байна. Хүүхдийн хоолны цэсэнд зөгийн бал байх нь хүүхдийн яс, шүдний хэвийн хөгжилд тустай кальци, магни биед илүү сайн шингэх нөхцлийг бүрдүүлнэ. Зөгийн балыг хүүхдэд цай, сүү иогуртанд нь нэмэх маягаар элсэн чихрийн оронд өгч болно. Нэг хүртэлх настай хүүхдэд зөгийн бал өгч болохгүй. Зөгийн бал харшил өгөх магадлалтай байдаг.
Хүүхдийн хэвийн өсөлт, хөгжилд алим маш чухал. Учир нь алим кали, магни, кальци, бэта-каротин, В-ийн төрлийн амин дэм болон ясны ба бөх чанарыг нэмэгдүүлдэг бусад ашигтай бодисуудаар баялаг. Үүнээс гадна зөвхөн алиманд л бор, флавонид флоризин агуулагддаг. Эдгээр нь ясыг бэхжүүлдэг. Иймээс алимыг хүүхдийн идэвхтэй өсөлтийн үед нь заавал өгөх хэрэгтэй.
Гадил бол калийн хамгийн сайн эх үүсвэрүүдийн нэг. Өдөр бүр гадил идсэнээр таны хүүхдийн өсөлт сайн байна гэсэн үг. Гадилыг шууд болон кашанд хийж идэж болно. Эсвэл сүүг гадилтай хамт миксердээд хүүхдэдээ уулгаж бас болно.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт