Гүржийн Тбилис хотод жүдо бөхийн дэлхийн чансаа олгох гранпри эхэллээ. Тэмцээнд 36 орны нийт 256 жүдоч хүч үзэж байгаа бөгөөд манай улсаас есөн тамирчин зодоглож байна. Тус тэмцээний эхний өдөр манай таван бөх барилдсанаас эрэгтэйчүүдийн 66 кг-д Азийн аварга Д.Төмөрхүлэг мөнгөн медаль хүртлээ. Тэрээр мөнгөн медальд хүрэх замдаа Гүрж, Азербайжан, ОХУ-ын бөхчүүдийг ялсан юм. Мөн манай бусад бөхчүүдээс 60 кг-д Ж.Амарболд, 66 кг-д Д.Алтансүх нар долоо, 57 кг-д Ц.Хулан тавдугаар байрт шалгарсан юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт