Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо буюу Баянхошууны эцэст байрлалтай “Баян бигэр” өрхийн эрүүл мэндийн төвөөс ирэх бямба гаригт “Сүрьеэ илрүүлэх, оношлох өдөрлөг" зохион байгуулахаар болжээ. Энэ хүрээнд зорилтот бүлгийн 180 хүнийг сүрьеэгийн үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах юм байна. Зорилтот гэдэгт сүрьеэтэй хүмүүсийн ар гэрийнхэн болон өмнө нь энэ өвчнөөр өвдөж байсан, мөн өвчлөх эрсдэл бүхий хүн ам багтна.
Улаанчулуутын хогийн цэгтэй хил залгаа амьдардаг айл өрхүүд тус хороонд харьяалагддаг бөгөөд нийт хүн амын 60 орчим хувь нь амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, эм тариа худалдан авах, эрүүл мэндийн даатгал төлж, хоёр гуравдугаар шатлалын эмнэлэгт үйлчлүүлэх боломжгүй иргэд гэнэ.
Тиймээс “Баян бигэр” өрхийн эмнэлгийнхэн сүрьеэгийн мэргэжлийн эмч нарыг урьж, цээжний зураг авах аппарат, сүрьеэгийн оношилгооны багаж төхөөрөмж түрээслэн цогц үйлчилгээ үзүүлэх гэнэ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт