БНСУ-ын Дэгү хотод хөнгөн атлетикийн ахмадын танхимын ДАШТ энэ сарын 19-25-ний өдрүүдэд болж, өнгөрлөө. Тэмцээнд 74 орны 4800 гаруй тамирчин оролцсон бөгөөд манай улсаас 24 тамирчин өрсөлдөж, зургаан медаль хүртжээ.
Тухайлбал, дэлхийн долоон удаагийн аварга, мастеруудын олимпийн аварга, Ази тивийн 25 удаагийн аварга Т.Цэрэндолгор жад шидэлтийн 75-79 насны ангилалд хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн байна. Тэрбээр өдгөө 79 настай бөгөөд Ази тивийн дээд амжилтыг долоон удаа шинэчилсэн тамирчин юм. Мөн хөнгөн атлетикийн 55-60 насныхны найман км-ын зайд Ж.Энхтайван, 45-50 насныхны найман км-т О.Сарантуяа, жад шидэлтийн 60-64 насны ангилалд Г.Алтанцэцэг нар хүрэл медаль хүржээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт