Францын зохиолч Виктор Хюгогийн "Парисын дарь эхийн сүм" хэмээх алдарт бүтээл агуу үнэнч хайр дурлалын мөнхийн дуулал билээ.
В.Хюго уг бүтээлийнхээ өмнөтгөлд "АНАРКИА" хэмээх үгнээс үндэслэн энэхүү номыг зохиов" хэмээсэн байдаг. "Анаркиа буюу Хувь заяаны эрхшээл" гэсэн утгатай энэ үг дар эхийн сүмийн хуучин хананы нэгэн дээр нууцлаг түүхийг агуулан одоо ч оршсон хэвээр. Хэн гэгч хүн энэ үгийг чулуун хананд хэдэн зууныг элтэл арилахгүйгээр сийлж үлдээсэн хэрэг вэ?
2009 онд драмын театрын тайзнаа Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулгаар тайзны бүтээл болсон "Парисын дарь эхийн сүм" хэмээх сонгодог бүтээл театрын тайзнаа дахин тоглогдох гэж байна.
Энэ хорвоогийн хүмүүний амьдралын утга учир, үнэт баялаг нь "хайрын хүч" билээ. Хүн бүхэн хайр сэтгэлийн сайн сайхан зол жаргалыг эдлэх эрхтэй байдгийн адилаар өөртөө олдсон тэр хайр дурлал, зол жаргалд үнэнч байхын мөнхийн дуулал "Парисын дарь эхийн сүм".
Хошин урлагийн Stand Up төрлийг Монголд дэлгэрүүлж буй "UB Comedy" клуб 3 нас хүрчээ.
"UB Comedy" клубээс улиралд ГАНЦХАН удаа зохиодог "BIG SHOW" тоглолт 3-р сарын 31-ний Баасан гарагт товлогдлоо. Залуусыг байлдан дагуулж буй инээдмийн аварга ЦУНАМИ-д нэгдэгтүн!
Stand Up Comedy нь АНУ-д үүсч хөгжсөн бөгөөд барууны орнуудад түгээмэл байдаг хошин урлагийн нэгэн төрөл, жанр билээ. Ихэвчлэн ганц хүн тайзан дээр гарч, бэсрэг түүх, жүжиглэл, монолог зэргээр үзэгчдийг хөгжөөдөг. Бидний сайн мэдэх Жим Керри, Эдди Мёрфи, Робин Уильямс, Билл Косби зэрэг Холливудын алдарт жүжигчид гараагаа анх Stand Up Comedy шоунаас эхэлж байжээ.
BIG SHOW-нд клубын залуус бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, цоо шинэ болон шилдэг хошин яриануудаа багтаасан үзүүлбэрийг толилуулна.
Тасалбараа 3 сарын 30-нд багтааж авбал суудлын байршлаас хамаарч 20000 ба 10000 төгрөгөөр авах боломжтой.
Эхлэл бүхий 3 бүлэг, 4 үзэгдэлт бүжгэн жүжиг
Хөгжим: Людвиг МИНКУС
Цомнол: Мигель Де Сервантес
Удирдаач: УГЗ Н.Туулайхүү
Балетмейстер: ХБ, АЖ, ТШ Б.Жамъяндагва
Туслах найруулагч: Н.Чинзориг
Ерөнхий зураач: Ц.Зориг, СТА Г.Ганбаатар
Тайзнаа анх тавигдсан: 1869.12.14
УДБЭТ-ын тайзнаа анх тавигдсан:1971.03.14
"Дон Кихот" балетыг Мигель Де Сервантесийн "Ла Маншийн ноён Кихот" романаас сэдэвлэн, алдарт балет дэглээч Мариус Петипа Людвиг Минкусын хөгжим дээр дэглэн тавьж, 1869 оны 12-р сарын 26-нд Москва хотын Их театрын тайзнаа анхны тоглолтоо хийжээ. Людвиг Минкус Петипад цэвэр Испани уур амьсгал, мэдрэмжээр дүүрэн хөгжим бичиж өгсөн юм. "Дон Кихот" 3-р үзэгдлийн алдартай па де де болон бүхнийг автуулагч оргилсон тавилтаараа дэлхий нийтийг баясгадаг.
Романтик өвгөн ноён Кихот адал явдлыг эрэлхийлэх хэрэгцээгээ хангахын тулд элдэв янзын түүх зохион өгүүлдэг. Өөрийн хайртыг (зохиомол) аюулаас аврах замдаа баян эр Гамаштай суулгах хүсэлтэй Китригийн ааваас болж салж хагацахад хүрсэн сэтгэлт хос Китри, Базилио нартай тааралдана. Ноён Кихот тэднийг аврахаар шийдэн уран арга сэднэ. Ингээд Китригийн аав андууран охиноо Базилиод эхнэр болгон өгч адислахад Кихот ч Гамашийг талхны мухлагийн бүсгүйтэй гэрлэсэн нь дээр хэмээн ятгана. Олон бүгдээрээ Кихотод талархал илэрхийлэн үлдэнэ.
"Дон Кихот" балетыг Б.Жамъяндагва дэглэн 1971 оны 3-р сарын 14-нд анхны тоглолтыг УДБЭТеатрын тайзнаа хийсэн бөгөөд тайз чимэглэлийг Ц.Зориг хийж Ж.Чулуун удирдсан байна. 2002 онд театрын ерөнхий зураач Г.Ганбаатар тайз заслыг шинэчлэн хийжээ. Энэхүү балет нь Китри, Базиль хоёрын хайр дурлал, тэдний дундуур хөндөлсөх баян тайж Гамаш, хүргэнээ сонгох гэж туйлбаргүй загнах Лоренцо нарын адал явдал, хөгтэй үйл явдлууд зэрэг баялаг агуулгатай бөгөөд хэрмэл хөлөг баатар, адал явдал хайгч Кихот Ноён хэдийгээр туслах дүрийн баатар боловч хайртай хосын хувь заяаг сайхнаар шийдсэн чухал дүр билээ.
Дон Кихот балет нь аль нэг гол дүрийн баатрын уналт, босолт, эсвэл үйл явдлын хурц өрнөлтийг үзүүлэхээс илүү, бүхий л жүжгийн турш догдлуулах өрнүүн үйл явдал, салахын аргагүй мэдрэмж бүхий цогтой үйл явлууд тасралтгүй үргэлжилдгээрээ онцлог юм.
УДБЭТ-ын балетын жүжигчид, ХБК-ийн оюутнууд оролцон тоглож, симфони найрал хөгжим хөгжимдөнө.
Хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид, шог зохиолч, зураачид, элэглэгчид, хошин урлагийн продакшнууд нэгэн тайзнаа чуулж, өөрсдийн сор бүтээлүүдээ толилуулан шилдгүүдээ тодруулдаг "АЗТАЙ БАДАРЧИН" Монголын хошин урлагийн их наадам ард түмэндээ эргэн ирлээ. Арав гаруй жилийн дараа дахин зохион байгуулагдаж буй "Азтай бадарчин" наадам энэ жил "Шилдэг эрэгтэй жүжигчин", "Шилдэг эмэгтэй жүжигчин", "Шилдэг шог зураг" төрлүүдэд олон нийтийн санал хураалтаар шилдгүүдээ тодруулж байна. Мөн "Шилдэг үзүүлбэр"-ийн шалгаруулалт их наадмын тайзнаа шууд явагдаж, үзэгчдийн саналаар тодорно.
Монголын Хошин Урлагийн Академийн санаачлагаар, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын дэмжлэгтэйгээр, Нийслэлийн Соёл, урлагийн газар болон Нийслэлийн Соёлын төв өргөө хамтран зохион байгуулж буй "АЗТАЙ БАДАРЧИН" наадмын шилдгүүд 2017 оны 4-р сарын 3-ны 18:45-д Соёлын төв өргөөний тайзнаа тодорно.
Эрхэм уншигч, үзэгч та http://urlag.mn/AztaiBadarchin/ хуудсаар зочилж шилдгийн шилдэгт нэр дэвшиж буй өөрийн хүндэлдэг, хайрладаг уран бүтээлчдээ саналаа өгөөрэй.
Гоцлол болон цөөхүүл хөгжмийн төрөл нь сонгодог хөгжим үүссэн цагаас эдүгээг хүртэл олон зуунаар хөгжсөөр ирсэн хөгжмийн урлагийн маш нарийн төрөл бөгөөд хөгжимчдөөс өндөр ур чадвар мэдрэмжийг шаарддаг.
Энэ удаад монголын шилдэг залуу хөгжимчдийн нэг болох ОХУ-ын Свердловск хотын Хөгжмийн Дээд Сургуулийн төгсөгч Б.Зандан-Оргил (фагот) гоцлол болон цөөхүүл хөгжмийн тоглолтоо та бүхэнд хүргэх гэж байна. Тоглолтын хөтөлбөрт дэлхийн сонгодог болон орчин цагийн хөгжмийн зохиолчдын маш сонирхолтой бүтээлүүд багтаж байна.
Тоглолтонд:
Bassoon Duo & Trio тоглолт 2017 оны 4-р сарын 4-ний 19:30 цагт Улсын Филармонийн концертын танхимд эхэлнэ. Сонгодог хөгжмийг таалан сонсогч эрхэмсэг хатагтай, ноёд та бүхнийг хүндэтгэн урьж байна.
МУСТА, Дуучин, дууны уран бүтээлч П.Хэрлэнгийн "Анд минь чамайг үгүйлэх юм" тоглолтонд:
Эрхэм хүндэт үзэгчидтэйгээ гайхалтай нэгэн тоглолтоор дахин уулзах гэж байгаадаа баяртай байна.
Улаанбаатар чуулгын уран бүтээлчид үндэсний болон цахилгаан хөгжмийн зэмсгийг хослуулсан #WORLD_MUSIC Live concert-оо 4-р сарын 7-нд өдөр өөрийн тайзнаа тоглохоор боллоо. Уг тоглолт нь дэлхийн олон орны өөр өөр урлаг соёл, хөгжмийн онцлог, төрлүүдийг өөрийн найруулгаар, Монголын үндэсний хөгжмийн зэмсгүүдээр тоглон үзэгчдэд толилуулах юм.
Тоглолтонд Улаанбаатар чуулгын Үндэсний хөгжмийн Хангарьд найрал болон чуулгын нийт уран бүтээлчид оролцоно.
Ерөнхий найруулагч: Р.Мөнхсайхан
Хөгжмийн зохиолч, продюсер: О.Чинбат
Туслах найруулагч: П.Урнаа
Дизайнер: Г.Чимэд
Маркетингийн менежер: Л.Одгэрэл, М.Энхтуул
Гурван бүлэг, зургаан үзэгдэлт дуурь
Хөгжим: ТШХ.Билэгжаргал
Цомнол: ТШ, АУЗБ.Лхагвасүрэн
Удирдаач: УГЗЖ.Бүрэнбэх
Найруулагч: УГЗ Л.Эрдэнэбулган
Туслах найруулагч: Б.Цэрэндаваа
Ерөнхий зураач: УГЗБ.Төмөрхуяг
Тайзнаа анх тавигдсан: 1986.05.10
Их зохиолч Д.Нацагдоржийн "Ламбугайн нулимс" зохиолоос сэдэвлэн бүтээсэн энэхүү дуурийн цомнолыг ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн бичиж, хөгжмийг ТШ Х.Билэгжаргал зохиосон байна. "Ламбугайн нулимс" дуурийг УГЗ Л.Эрдэнэбулган найруулан тавьж, анх 1986 оны 5-р сарын 10-нд тоглосон бөгөөд УГЗ Ж.Бүрэнбэх удирджээ.
19-р зууны Монголын бодит амьдралаас харуулдаг энэхүү дуурь нь хөгжмийн бүтээлийн хувьд манай театрын тайзнаа тоглогдож буй үндэсний шилдэг дууриудын нэг юм. Бурхны үнэнч зарц, гэвш Лодон нэгэн өдөр санамсаргүй учирсан Цэрэнлхам хүүхэнд ухаангүй дурлан сэтгэл зүрх, эд хөрөнгөө харамгүй зориулна. Гэвч Цэрэнлхам зальжин, шуналт эхийнхээ зөвлөснөөр нэгэнт эхнэр авах боломжгүй лам хүний хайр сэтгэлийг хөсөр хаяж, баян залуутай заяа холбохоор шийднэ. Үүнийг мэдсэн Лодон гэвш шаналан уйлан гуйвч номын ёсыг зөрчсөн нь түмэн олноо ил болсон тул муу нэр зүүн, олны доог болсоор хүрээний гудамжинд уйлан үлдэнэ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт