АНУ-ын Жоржи мужийн нэгэн гэр бүл шинээр мэндэлсэн охиндоо Залиха Грейсфул Лоррэйна Аллах гэдэг нэр өгчээ. Гэвч энэхүү нэрийг төрийн байгууллагаас бүртгэхээс татгалзсан байна. Бүртгэлийн байгууллагын ажилтнууд “Охиныг эцэг эхийнхээ нэрээр овоглож болно, Аллах гэж болохгүй” гэсэн тайлбар хэлжээ. Олон удаа хүсэлт тавьж, тэр болгонд татгалзсан хариу авсаар охин нь 22 сар болсон тул эцэг, эх сүүлдээ шүүхэд хандахаар болжээ. Америкийн хүний эрхийн хороо (ACLU) залуу хосын өмнөөс АНУ-ын Дээд шүүхэд өргөдөл гаргасан байна. Аллах гэдэг нь араб хэлээр бурхан гэсэн утгыг илэрхийлдэг юм.
Сонирхуулахад, 2012 онд Америк 800 Мессиа, 4000 Есүс, 500 Мохаммед, 29 Христ нэртэй хүүхэд төрсөн байна. Гэхдээ Тенниси мужийн Ньюпорт хотын шүүх Мессиа нэртэй 7 сартай хүүгийн нэрийг Мартин болгож өөрчилсөн байна. Энэ нэрийг зөвхөн ганц хүн эзэмших ёстой тэр нь Есүс Христ гэж шүүхийн тайлбарт бичсэн байна.
Хүнд нэр өгөхдөө хуулиар зохицуулдаг орнууд:
Шинэ Зеланд- Шударга ёс, хаан, гүнж, хунтайж, эрхэм дээдэс, гүн, санваартан, баатар хатагтай зэрэг нэрсийг хориглодог.
Дани улс- Засгийн газраас баталсан 33 мянган нэрээс сонголт хийх ёстой байдаг. Эцэг эхчүүд хүүхдэдээ жагсаалтад байхгүй шинэ нэр өгөх тохиолдолд төрийн байгууллагад хандаж, батлуулдаг байна.
Франц улс- Наполеон Бонапарте хүүхдэд ямар нэр өгөхийг анх хуульчилсан бол 1993 онд энэ хууль хүчингүй болсон байдаг. Гэхдээ нэр нь хүүхдийн эрх ашигт нөлөөлж байна гэж үзвэл солих боломжтой юм.
Герман улс- ХБНГУ-д төрсөн хүүхдэд нэр өгөхдөө орон нутгийн бүртгэлийн байгууллагын гаргасан жагсаалтаас сонгоно. Мөн гадаад хүүхдийн нэрийг тухайн орны элчин сайдын яамнаас тодруулсны дараа бүртгэж авдаг юм байна. Герман хүүхдийн нэр хүүхдийн хүйсийг илэрхийлэх ёстой бөгөөд овог болон бараа бүтээгдэхүүний нэр байж болохгүй гэж заасан байдаг.
Ирланд улс- Хүйс болгонд 1800 орчим нэрийн сонгодог.
Итали улс- Хачин жигтэй, ичгүүртэй нэр өгөхийг хориглодог.
Хятад, Японд улс- Компьютерт ордоггүй дүрс үсэг бүхий нэр өгөхийн хориглодог.
Малайз улс- 2006 оноос хүүхдэд өнгө, хүнсний ногоо, жимс, шавж, амьд организмын нэр өгөхийг хориглосон байдаг байна.
Саудын Араб- Нэрийн сонголт хамгийн цөөхөн буюу 50 нэрнээс сонгох боломжтой.
Тажикстан улс- 3000 нэрнээс сонголт хийх ёстой бөгөөд Араб/ислам гаралтай нэр, дагаваруудыг улс үндэтснийг бутарга аюултай гэж үзэн хориглодог байна.
Энэ мэтчилэн дэлхийн олон улс оронд хүнд нэр өгөхийг хуулиар зохицуулж өгдөг байна.Ингэх нь хүүхдийн сайн сайхан аюулгүй байдалд хожим нөлөөлж болох нэр өгөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт