УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар эмчилгээ, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, улмаар хоёр салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зуржээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд эмнэлгийн чанар хүртээмжийг сайжруулж, ачааллыг бууруулах зорилготой Зүүн бүсийн гурван аймаг, Багануур, Багахангай, Налайх, Баянзүрх дүүргийн иргэдийн харвалт, шигдээс, гэмтэл, хордлого зэрэг яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй Цэргийн төв эмнэлэгт хүлээн авах болон түүний бэлтгэл ажлыг хангахаар болжээ. Мөн орон нутагт ажиллах эмч нарыг дэмжих зорилгоор алслагдсан сум, сум дундын болон багийн эмнэлэгт 3 жил ажилласан залуу эмч нарыг цэргийн дүйцүүлэх алба хаасанд тооцож, цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгүүлэх боломжтой болох аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт