Мариинский театрын залуучуудын багийн дуучин Т.Энхбат ирэх сарын 26-нд тоглох “Кармен” дуурийн Эскамильогийн дүрд дуулахаар болжээ. Тэрбээр тус театрын алдартай таван дуучинтай өрсөлдөж эл дүрд сонгогдсон байна. Хэрэв Т.Энхбат дүрээ амжилттай амилуулвал тус театрын үндсэн буюу гоцлол дуучнаар ажиллах анхны монгол хүн болох аж. Сонирхуулахад Т.Энхбат тус театрт 15 дахь удаагаа дуурийн гол дүрд дуулах гэж байгаа бөгөөд залуучуудын багаас одоогоор жилийн дотор 15 удаа гол дүрд сонгогдсон хүн байхгүй юм байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт