ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хятадын “Торгоны зам” төсөлд Монгол багтсангүй

    БНХАУ-ын дарга Си Зиньпин 11 дүгээр сарын 8-нд Бээжин хотноо эхэлсэн АПЕК буюу Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтыг албан ёсоор нээлээ. АПЕК-ийг энэ жил БНХАУ даргалж байгаа бөгөөд Монгол Улс анх удаа Ерөнхийлөгчийн түвшинд оролцож байна. Энэ арга хэмжээний хүрээнд БНХАУ-ын дарга ноён Си Жиньпин санаачлан “Дэд бүтцийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх нь” яриа хэлэлцээг зохион байгуулж өөрийн хөрш зургаан орны тэргүүн нарыг урьсан. Монголоос гадна Бангладеш, Лаос, Мьянмар, Тажик, Пакистан, Кампуч улсын Ерөнхий сайдууд уригдан оролцсон уулзалтын үеэр Си Зиньпин дарга “Дэд бүтцийг хөгжүүлэхийн тулд Хятад улс 40 тэрбум ам.доллараар хэмжигдэх сан байгуулж байна” хэмээн мэдэгдсэн. Түүний яриад буй дэд бүтэц гэдэг нь Хятад улсын хэрэгжүүлэхийг зорьж буй “Торгоны зам” төслийн нэгээхэн хэсэг юм.

    Дээд хэмжээний уулзалтын дараа Хятад улсын дарга Си Зиньпин зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой тусгайлсан уулзалт хийсэн нь олны анхаарлыг ихэд татсан. Чухам юу яригдсан нь одоогоор тодорхойгүй байна. Дашрамд дурдахад АПЕК нь Ази, Номхон далайн бүс нутгийн 21 орны эдийн засгийн түншлэлийн байгууллага бөгөөд 1989 онд анх 12 орны Гадаад хэрэг, Худалдааны сайд нарын хэмжээнд байгуулагдаж байсан түүхтэй. Өдгөө энэ байгууллага гишүүнчлэлээ өргөжүүлж, 21 улсыг нэгтгээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар АПЕК-ийн гишүүд дэлхийн хүн амын 40 хувь, ДНБ-ий 57 хувь, худалдааны 47 хувийг бүрдүүлж байгаа дэлхийн хүчирхэг байгууллага билээ.  

    БНХАУ нь гадаад худалдаагаа шинэ түвшинд гаргах, бараа эргэлтээ нэмэгдүүлэх зорилгоор “Торгоны зам” төслийг хэрэгжүүлж байгаа. Монгол Улсын хувьд энэ төсөлд хамрагдах сонирхолоо илэрхийлж “Талын зам” төслийг Хятадад санал болгож хамтарч ажиллаж болох юм гэсэн байр суурин дээр үзэл бодол нэгдээд байгаа. Ямартаа ч БНХАУ-ын хэрэгжүүлэх гэж буй “Торгоны зам” төсөл газрын зураг дээр ийн буужээ. Харамсалтай нь “Торгоны зам” төсөл Монгол Улсыг тойроод явчихсан байгааг энэ зурган дээрээс харж болно. Үүнээс дүгнэхэд бид өөрсдөө л зүтгэж байж “Торгоны зам” төсөлд “Талын зам” төслөө тусгах учиртай ажээ. Энэ төсөлд Монгол Улс хамрагдаж чадвал эдийн засгийн хувьд маш том дэвшил, боломжийг өөртөө бий болгож чадна.

                                                                                                                            Ж.Ангараг

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй