ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Fashion today (F.E.A.R хамтлагийн дуучин, хөгжимчин Б.Гүнбилэг)

    F.E.A.R /Fifth evil arum restless/ хамтлаг байгуулагдаад хоёр жил болж буй. Рrogressive metal урслаар уран бүтээлээ туурвидаг тэд ирэх тавдугаар сарын 21-нд анхны event-ээ хийхээр төлөвлөж байна.
    Хамтлагийн дуучин, хөгжимчин Б.Гүнбилэгийг "Fashion today" буландаа урилаа.

    -Tаны хувцаслалтын хэв маяг?

    Ямар нэг хэв маягт баригддаггүй. Ерөнхийдөө метал гэх уур амьсгалаа хадгалж хувцасладаг.

    Ямар өнгөнд дуртай вэ?

    Улаан хүрэн, хүрэн төрлийн өнгөнд дуртай. Гэгээлэг өнгөнд нэг их дурлаад байдаггүй. Ул суурьгүй санагдaaд байдаг юм.

    Танд ямар брэнд таалагддаг вэ?

    Брэнд гэхээр уг нэрэндээ баригдаад байдаг юм шиг санагддаг. Сүүлд Michel & Amazonka-н хувцасыг харсан. Таалагдсан шүү.

    Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

    Бүх зүйл минь хөгжимтэй холбоотой болчихсон болохоор хөгжмийн судалгаа хийдэг. Ерөнхийдөө миний ажил ч хөгжим, чөлөөт цаг маань ч хөгжим болоод байна.

    Улаанбаатарт очих дуртай газар?

    Би гэр, бэлтгэлийн байр гэсэн маршруттай. Хааяа "Gandan view" орж хөгжим сонсдог, бас хамтлагаараа очиж хөгжим тоглодог.

    Өдөр тутамдаа ямар хувцас өмсдөг вэ?

    Савхи болон хүрмэнд дуртай. Ямaр нэг элдэв чимэг, гоёл байхгүй энгийн савхинд их дуртай.

    Манай уншигчдад зориулж өнөөдөр сонсгох дууны сонголт юу байна?

    Opeth - Windowpane

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй