Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаанаар элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох лабораторийн шинжилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцахаар болсон байна. Ингэснээр ирэх сарын 1-нээс иргэд С вирусийн шинжилгээ үнэ төлбөргүй өгөх боломж бүрджээ. Гэхдээ элэгний С вирус тогтоох лабораторийн шинжилгээний зардлын дээд хязгаарыг 120.000 төгрөгөөр тогтоож даатгуулагчаас нэмэлт төлбөр авахгүй гэсэн шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэрийн дагуу 2017 онд уг шинжилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 4.9 тэрбум төгрөг зарцуулах юм. Удахгүй итгэмжлэгдсэн лабораториудын нэрийг зарлах юм байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт