ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ж.Оюунцэцэг: “Шаргалжуут”-д астма өвчин эдгэрсэн тохиолдлууд бий

    “Гранд Мед” эмнэлэг HiUb.mn сайт хамтран долоо хоног бүрийн мягмар гарагт иргэдийн сонирхсон сэдвийн дагуу эрүүл мэндийн зөвлөгөө бүхий LIVE явуулдаг учиртай. Facebook дэх hiub.mn хуудаснаа явуулдаг зөвлөгөөний маань энэ удаагийн дугаарт ургамлын тоосны харшлаас урьдчилан сэргийлэх, хэрхэн эмчлэх талаар “Гранд Мед” эмнэлгийн Арьс, гоо заслын эмч Ж.Оюунцэцэг зөвлөгөө өгснийг сийрүүлэн хүргэж байна.  

    Харшил гэж юу вэ?

    Харшил гэдэг нь хүний биед ямар нэгэн эмгэг, антиген ороход түүнд хариу урвал үзүүлж буй процессийг хэлнэ. Сүүлийн жилүүдэд ургамлын тоосны харшил ихээр нэмэгдэх болжээ.

    Ургамлын тоосны харшлыг 3 ангилдаг. Үүнд:

    Модлог ургамал/Улиас, Царс, Нарс, Бургас/

    Модлог ургамлаас харшилдаг хүн алим, лийр, банана, улаан лооль идэх нь харшлыг ихэсгэх аюултай.

    Үет ургамал/Буудай,Ерхөг, Согоо/

    Энэ төрлийн харшилтай хүмүүс айраг, тараг, сүү зэргийг харшил хөдөлж буй үед хэрэглэж болохгүй.

    Хогийн ургамал/Таван салаа, Шарилж, Халгай/

    Энэ төрлийн харшил маш элбэг байдаг бөгөөд газраар ургадаг халиар, жууцай хэрэглэхгүй байх нь зүйтэй.

    Ургамлын харшил нь тавдугаар сарын дундаас эхэлдэг бөгөөд ургамлын гаралтай хоол хүнсийг түүхийгээр нь хэрэглэхээс татгалзаж, жигнэж хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр уураг нь задардаг тул хүнд харшилдаггүй байна.

    Иргэдийн асуулт:

    -Харшил удамшдаг уу?

    Харшил удамшдаг. Жишээ нь ургамлын харшилтай хүнээс астматай хүүхэд төрөх магадлалтай.

    -Хүүхдэд чацаргана уулгахаар гэдсээр нь тууралт гараад байна. Яах вэ?

    Цитрусын төрлийн жимснүүд харшил үүсгэх аюултай байдаг. Тиймээс жирэмсэн эх, хүүхдүүдэд энэ төрлийн жимснүүдийг бага хэмжээгээр уухыг зөвлөдөг. Хүүхдэд чацарганыг цэврээр нь уулгаж болохгүй. Харшил үүсгэдэг.  

    -Харшлыг дарах хамгийн сайн эмчилгээ юу вэ?

    Ямар нэгэн ид шидтэй эм бол одоогоор гараагүй байна. Харшлын эмчид хандаж, зөвлөгөө авч түүний дагуу эмчилгээгээ тууштай хийлгэх хэрэгтэй.

    -Жирэмсэн хүн харшлаас яаж сэргийлэх вэ?

    Жирэмсэн эх харшлын сорил тавиулж болохгүй. Тиймээс хоол хүнсэндээ гистамины эсрэг бэлдмэл хэрэглэж болно.

    -Царцааны бэлмдэлийг хэзээ уух ёстой вэ?

    Үүнийг харшил дэгдэж байх үед ууж болохгүй. 10-аас 3 сарын хооронд хэрэглэвэл үр дүнтэй.

    -Нафазолиныг 13 жил хамартаа дусааж байна. Ямар үр дагавар гарах бол?

    Энэ нь хамрын салстыг хэт их хуурайшуулдаг тул чийгшүүлэх үйлчилгээтэй дусаалгатай солбиж хэрэглэхийг зөвлөе. Удаан хугацаанд нафазолиныг хэрэглэснээр хамрын цаана ургац ургах аюултай.

    -Тоосны харшилтай хүн ямар дэглэм барих вэ?

    Амьтан тэжээхгүй байх, тоос шороо цуглуулдаг хивс дороож байж болохгүй, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх, тоос дэгдэх үе буюу үүрээр цонхоо хаалттай байлгах, гадуур явахдаа амны хаалт зүүх шаардлагатай.

    -Харшлын сорилын үнэ хэд вэ? Хэдэн настай хүн сорил тавиулах вэ?

    Таван наснаас дээш сорил хийлгэх боломжтой. “Гранд Мед” эмнэлэгт 16 төрлийн сорилыг гучин хоёр мянгаар хийнэ.

    -В вирусын вакцин хийлгэхэд харшлах зүйл бий юу?

    Байхгүй

    -Астмаа яаж хөдөлгөхгүй байх вэ?

    Нэгдүгээрт намжмал үед нь харшлын сорил тавиулж юунаас харшилж байгааг оношлуулах. Хоёрдугаарт уушигны багтаамжаа шалгуулж эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

    -Диатизыг яаж эдгээх вэ?

    Харшлаас сэргийлэх хоол хүнс хэрэглэ. Хүүхдийг усанд оруулахдаа шингэн саван болон бактерийн эсрэг саван аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй. Арьсанд нь тохирсон савангаар угааж чийгшүүлэх тос түрхээрэй.

    -Астматай хүнд ямар сувилал дээр вэ?

    Астматай хүнд “Нарсан ой” сувиллыг зөвлөдөг. Мөн Баянхонгор аймгийн “Шаргалжуут”-ын сувилалд байгалийн утлага байдаг. Үүнийг хэрэглэж астма нь эдгэрсэн тохиолдлууд бий.

    -Чонын хөрвөс гэж ямар өвчин бэ?

    Энэ өвчин нь хүйтнээс болон хоол хүнснээс ихэвчлэн үүсдэг. Хүүхдүүдэд их тохиолддог.

    -Бисувираз өвчин бүрэн эдгэрэх боломжтой юу?

    Эдгэрнэ. Энэ өвчин нь хоолой өвдөх,шүд цоорох амны хөндийн өвчний үед үүсдэг. Эмчийн зааврын дагуу эмчлэхгүй буруу тос хэрэглэвэл хүндэрдэг. Хэнтий аймгийн “Аварга тосон” сувиллын шавар эмчилгээ бисувираз эмчлэхэд гайхалтай үр дүн үзүүлдэг.

    -Таван сартай хүүхдийн хацар, шанаагаар нь улаан юм туураад гармонтой тос түрхэхээр зүгээр болоод удалгүй ахиад гараад байна. Яавал дээр вэ?

    Гармонтой тос хамаагүй түрхэж болохгүй. Гармонтой тос түрхвэл түрхсэн хэсэгтээ үс ургах, арьс улайх, сэвх үүсгэдэг. Харшлын үед цайрын исэлтэй, гуужуулах үйлчилгээтэй тосыг эмчийн зааврын дагуу түрхэх нь зүйтэй.

    Хаврын эхэн сар гарсаар нарны туяа идэвхжсэнээр нарны харшил ихэсдэг. Тиймээс нарнаас хамгаалах тос хэрэглэж, хоол хүнсэндээ С амин дэмийг түлхүү хэрэглэхийг зөвлөе.

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй