ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ’FIFTY SHADES OF GREY’ -г хол орхих 10 эротик кино

    Belle de Jour (1967)

    Льюс Бунуэл-ийн найруулсан уг франц кинонд эротик киноны төгс бүтээл гэж хэлж болно. Жозеф Кесселийн зохиолсоо сэдэвлэсэн уг кинонд жүжигчин Катрин Денеүв нэгэн төгс эртэй гэрлэсэн хэдий ч түүний нөхөр эхнэрээ янханы дүрд хувиргаж таашаал авахыг хүсдэг.

    Trans-Europ-Express (1966)

    Энэхүү кино нь ямар нэг зохиолоос сэдэвлээгүй бөгөөд уг кинонд жинхэнэ утга санаа байхгүй. Гэхдээ жүжигчин Мэри Франц Писерийг хар дотоож татуурга өмсөн оронд хүлээтэй байхыг харвал нүдээ салгаж чадахгүй л болов уу. Уг кинонд секс тоглоом тоглож, нууцлаг байдал нь уг киноны гол утгыг харуулдаг.

    Crash (1996)

    Энэ бол нээлттэй, чөлөөтэй гэрлэсэн хосуудын тухай кино юм. Олон аюултай, галзуу оргилсон үйл явдлууд гарна. Уг кино нь хүмүүст машинд учирсан учралыг нь эргэн сануулах мэт.

    Henry & June (1990)

    Эротик зохиолын мастер Анаис Нин-ий зохиолоор хийсэн уг кино нь Хенри Милерийн хайрын гурвалжинг дэлгэцэнд харуулсан мэт. Нээлттэй байдлаас илүүтэй оюун санааны нууцлаг байдлийг харуулна.

    Betty Blue or 37° 2 le matin (1986)

    Дэлгэцэнд гарсан жилдээ "Оскар"-ын гадаад хэлээрх шилдэг киноны төрөлд дэвшсэн бүтээл. Филип Дриан-ы зохиолсоо сэдэвлэсэн уг кинонд гол дүрийн эрэгтэй хайр дурлалын урвалтаас болж өөрийн зохиолч болох авъяасыг нээж, үр зулбасанаас болж сэтгэлзүйн цочролд орсон байсан Бэттиг өрөвдөн хайрлах сэтгэл төрнө.

    Emmanuelle (1974)

    Жинхэнэ зохиолынхоо нэрээр нэрлэгдсэн уг кино нь тачаангуй, завхай зайданг сурталчилсан. Эммануэл Арсан нь Франц дипломатч гэх тодотголоо хадгалахыг хичээдэг нэгэн.

    The Lover (1992)

    Маргарет Дурасын зохиолоос сэдэвлэн Жон Жакүиз Аннауд уг киног бүтээсэн бөгөөд энэ нь залуу охин өөрөөс ах нэгэнтэй янаг амрагийн харилцаатай болдог түүх юм.

    The Dreamers (2003)

    1968 он. Парис. Залуус. Хөгжим. Секс. Улстөр. Киноны донтнууд (cinephiles). Тэр үеийн Парист боловсрол өндөртэй, киног урлаг талаас нь үнэн сэтгэлээсээ мэдэрч чаддаг, хайрладаг, үзээд сэтгэж боддог залуус ямар ч газраас илүү их байсан юм.

    Angel Heart (1987)

    Алан Паркерийн зохиол, кино болох уг кинонд Нью Орлеанд болж, нэгэн зочид буудлын өрөөний хананаас цус дусалж хосууд оронд хэвтэж байгаагаар өрнөнө.

    La Reine Margot (1994)

    Александр Дюма-гийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн уг кинонд Изабел Аджант Винсент Перезтэй гайхалтай секс хийж байгаагаар тогложээ. Энэ нь хатан хаан болон нэгэн цэргийн хоорондох хүсэл тачаалын тухай кино юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй