ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Буйлнаас цус гарах нь С амин дэм дутагдсаны шинж

    Дэлхийн тэрбум гаруй хүн Д амин дэмийн дутагдалтай байдаг. Энэ нь өргөн хүрээг хамардаг учраас түүнийг нэгэн төрлийн тахал хэмээн нэрлэдэг билээ.

    Өнгөрсөн 12 жилийн хугацаанд А амин дэмийн дутагдлын улмаас 8 сая гаруй хүүхэд нас баржээ. Таны биед амин дэм болон бусад шим тэжээл дутагдсан тохиолдолд биеийн тань бүх хэсэгт өвдөлт мэдрэгдэнэ. Таны эрүүл мэндийг хамгаалж байдаг дархлааны тогтолцоо мууддаг.

    1.Нүд хавдах

    Өглөө таны нүд хавдсан байдаг уу? Энэ нь таны хангалттай унтаж чадахгүй байгааг харуулж буй юм. Гэхдээ энэ нь иод бага зэрэг дутагдсаны шинж тэмдэг байж болно.

    Идэх: Цангис, тараг, замаг, төмс, гүзээлзгэнэ болон шош.

    2.Цонхийх

    Өвлийн улиралд таны царай цонхийж болох юм. Арьс тань хэт цайвал энэ нь В12 амин дэм дутагдаж буйн шинж тэмдэг байх. Хэрвээ В12 амин дэмийг хангалттай авч чадахгүй бол арьс тань эмзэг болж, та ядарч буйгаа мэдэрч эхэлнэ.

    Идэх: Хулд загас, улаан мах, баяжуулсан үр тариа, тараг, швейцарь бяслаг

    3. Үс хуурайших

    Сүүлийн үед таны үс хэт хуурайшиж, хэврэгшиж буй нь мэдрэгдэж байна уу? Хуйх тань их хэмжээгээр хагтаж байна уу? Эдгээр нь таны биед биотин, эсвэл В7 амин дэм дутагдаж буйн шинж тэмдэг. Биотины дутагдал нь антибиотик их хэрэглэснээс үүдэлтэй байж болно.

    Идэх:  Өндөгний шар, самар, шошны төрлийн ургамал болон үр тариа

    4. Уруул цайх

    Уруул төмөр дутлын улмаас цайдаг. Төмөр дутал нь таны дархлааны системийг доройтуулах гол шалтгаан болдог. Та ихэвчлэн өвчинд өртөмтгий байгаа бол энэ нь таны биед төмөр шаардлагатайг илтгэж буй бас нэг шинж тэмдэг юм.

    Идэх: Мах, далайн хоол, шош, хар ногоон навчит хүнсний ногоо, төмрөөр баяжуулсан үр тариа болон вандуй.

    5. Цус гарах

    Таны буйлнаас цус гарч байвал энэ нь С амин дэм дутагдсаны шинж тэмдэг юм. С аминдэм дутагдвал таны дархлааны систем доройтож, шүд болон булчин өвдөнө.

    Идэх: Жүрж, улаан чинжүү, буржгар байцаа, брюссель байцаа, цэцэгт байцаа(брокколи), гүзээлзгэнэ болон усан үзэм.

    Эх сурвалж: www.davidwolfe.com

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй