Монгол Улсын Гавьяат тамирчин Доржготовын Цэрэнхандын нэрэмжит жүдо бөхийн холимог багийн халз барилдаан өчигдөр анх удаа болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчдын эсрэг олон улсын хэмжээний мастерууд өрсөлдсөн юм.
ОУХМастерын багт Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг урилгаар багтаж, 48 кг-ын жинд МУГТ М.Уранцэцэгтэй өрсөлдөж ялагдлаа. Тус бүр долоон жүдоч халз барилдсан энэхүү барилдаанд МУГТ Х.Цагаанбаатар, МУГТ Ц.Мөнхзаяа нар учраа бөхдөө ялагдсан юм. Ингэснээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчдын баг ялалт байгуулж, 50 сая төгрөгний эзэд болов.
Халз барилдааны үеэр МУГТ, хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, Риогийн олимпийн мөнгөн медальт, МУГТ Д.Сумъяа нарын жүдогийн өмсгөлийг дуудлага худалдаанд орж Н.Түвшинбаяр аваргын өмсгөл найман сая, МУГТ Д.Сумъяагийн өмсгөл 3.6 сая төгрөгөөр тус тус зарагдсан юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт