ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Зөвлөмж: Мөрний өвдөлт түүнд нөлөөлөх хүчин зүйлс

    Гранд Мед эмнэлэг HiUb.mn хамтран долоо хоног бүрийн мягмар гарагт иргэдийн сонирхсон сэдвийн дагуу лайв явуулдаг билээ. Энэ удаад мөрний өвдөлтөд ямар ямар хүчин зүйл нөлөөлдөг, хэрхэн эмчилгээ оношилгоо хийх талаар зөвлөгөө өглөө. Ингээд уншигчдадаа тус лайвын товч мэдээллийг хүргэе.

    Мөрний өвдөлт гэж юу вэ?

    Сүүлийн үед хүмүүс фитнес, иогоор хэт ачаалалтай хичээлсэнээр мөр, өвдөг, шагайн үе гэмтдэг. Үүнийгээ мэдэлгүй, тоолгүй дур мэдэн эмчилсний улмаас өвчнөө хүндрүүлэх хандлагатай байдаг. Мөрний өвдөлт үүсэх үечлэлийг 45-аас дээш болон 45-аас доош гэж ангилдаг байна.  45-аас дээш насныханд мөрний шөрмөсний сэмрэлт, урагдалт үүсэх нь элбэг байдаг бол 45-аас доош насны хүмүүст үений дотор талын гэмтэл зонхилон тохиоддог байна. Иймээс мэргэжлийн эмчийн заавар зөвлөгөөгүйгээр дур мэдэн эмчилгээ хийж болохгүй.

    Мөр яагаад өвддөг вэ?

    • Мөрний шөрмөс гэмтэх
    • Мөрний үед хөшинг үүсэх
    • Хүзүүний мэдрэл өөрчлөлт
    • Суганы мэдрэл цочрох
    • Цөс, нойр булчирхайн замын өвдөлтөөс болж мөр өвдөх нь элбэг байдаг.

    Эдгээр шинж тэмдэг илэрвэл заавал эмчид хандана уу?

    • Шөнийн цагаар мөр ихээр өвдөх
    • Хүзүү мөрний угаар өвдөх
    • Мөрний үе хязгаарлагдах
    • Толгой таллан өвдөх
    • Хөдөлгөөн хийхэд өвдөх
    • Мөр чинэрч, бадайрч өвдөх
    • Мөр мултрах гэх мэт шинж тэмдэг, гэмтэл авч байсан бол мэргэжлийн эмчид хандаж МRI зураг рентген зураг авахуулж эрт оношлуулж шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийлгэснээр бүрэн эдгэрэх боломжтой юм.
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй