ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Элчин сайд нар монгол ноолуурыг тайзнаа амилуулав

    Гадаад  харилцааны  Яамны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат клуб, Монголын Ноос, ноолуурын холбоотой  хамтран өнөөдөр Улаанбаатар дахь гадаад орны   ДТГ-уудад зориулан үндэсний ноос, ноолуурын компаниудын бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгууллаа.

    Энэхүү арга хэмжээний хүрээнд дипкорпусын төлөөлөгчид "Эвсэг ХХК"-ийн үйлдвэрийг үзэж сонирхсноос гадна ноос, ноолуурын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын 2017 оны хаврын шинэ загваруудыг танилцууллаа. Загвар өмсөгчөөр гадаадын дипломатуудын  гэргий нар оролцсоноороо онцлог байсан юм. 

    Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн газраас ноолууран бүтээгдэхүүний экспортын хэмжээг 1,5-аас 2,0 дахин нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлсэн "Ноолуур" хөтөлбөр батлах гэж байгаа үед тус арга хэмжээ нь хөтөлбөрийн хэрэгжилтэд бодит нөлөө үзүүлэх юм гэж зохион байгуулагчид үзжээ. Эмэгтэйчүүдийн дипломат клубын тэргүүн С.Онон цайллага дээр үг хэлж, хамтарсан арга хэмжээ амжилттай болсныг тэмдэглээд цаашид гадаад орны ДТГ-уудтай болон Монголын   Ноос, ноолуурын холбоотой хамтын ажиллагаагаа бэхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй