Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан үсчин, гоо сайхны салоны байранд БНСУ-ын иргэн Чоо Гангмен бүртгэлгүй эмээр эмчилгээний гоо сайхны үйлчилгээ үзүүлж байсан нь тогтоогджээ. Тусгай зөвшөөрөлгүйгээр ийнхүү үйл ажиллагаа явуулж байсныг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгаж, үйл ажиллагааг нь зогсоосон байна.
Мөн шалгалтаар БНСУ-ын иргэн эмчлэх эрхтэй байсан нь тодорхойгүй байгаа бөгөөд гоо сайхны эмчилгээ хийхээс гадна бүртгэлгүй эмээр иргэдэд үйлчилгээ үзүүлж, эмнэлгийн хог хаягдлыг зориулалтаар нь хаядаггүй гэх олон зөрчил илэрсэн байна. Иргэд олон нийт гоо заслын үйлчилгээ үзүүлж байгаа газруудад үйлчлүүлэхдээ тусгай зөвшөөрөл, үйлчилгээний орчин нөхцөл, хэрэглэж буй эм бэлдмэлийг судалж үзэхийг анхааруулж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт